Dark Light
Нийгэм | 2025-08-15

ДУГУЙ, СКҮҮТЕРИЙН БАЙНГЫН ЗОГСООЛ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг JET, ECO bike, TAPA, U GO зэрэг компанийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд скүүтер, дугуйг хэрэглэгч дурын байршилд орхих нь талбайн өнгө үзэмж болон иргэдийн зорчиход хүндрэл учруулж байгааг онцлон тэмдэглэлээ.

Шийдвэрлэх алхмууд:

  • Эмх замбараагүй байршуулалтыг нэн даруй цэгцлэх
  • Цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байнгын дугуй, скүүтер зогсоолын цэг байгуулах

Түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд уг асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, хэрэглэгчдийн тав тух, хотын соёлд нийцсэн үйлчилгээг бий болгох зорилго тавьж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00