Өнөөдөр /2025.08.15/ Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, Монгол Улсын М.Бэлгүтэй цолны найраа төрөлх Баян-Уул сумандаа ёслол төгөлдөр тэмдэглэж байна.
Цолны найрт Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, Баян-Уул сумын удирдлагууд болон нутгийн иргэд, бөх сонирхогчид оролцож байна.
Мөн уг наадмын хүчит бөхийн барилдаанд Монгол Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын заан Д.Анар тэргүүтэй улсын цолтой 12 бөх зодоглож, шинэ харцагад хүндэтгэл үзүүлж байна.