Dark Light
Нийгэм | 2025-08-15

ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 23

2025.08.16 / БЯМБА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ХОЁР ХАР УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Эд эдлэл идээ ундаа олдоно

Наран ургах, шингэх: 05.49-20.04

Барилдлага:  Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 8 сарын 16, Санчир гараг. Билгийн тооллын 23, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран 5 цаг 49 минутад мандан, 20 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00