2025 оны наймдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хувийн амьдралдаа эвлэрэл үүсгэх өдөр. Таны хүссэн амьдрал мөн л бол яаж илэрхийлэхээ мэдэхгүй байсан ч хайртай гэдгээ батлах оролдлого хий. Сэтгэл зүрхнээс гарсан үйлдэл нөхцөл байдлыг бүхэлд нь өөрчилж ч болно. Хуучин гомдлоо мартаж, амьдралын шинэ үеийг эхлэхэд таатай байна.
Үхэр: Сэтгэл хөдлөл их байх тул буруу байдлаар өөрийгөө илэрхийлэх магадлалтай. Итгэлтэй хүмүүстээ л өөрийн асуудлыг хэл. Өрсөлдөгч болон атаархагч нарт өөрийн сул талаа бүү мэдэгд. Ивээн тэтгэгчийн дэмжлэгийг авч чадвал ажил хэрэг муугүй байх болно. Хайртай хүмүүстэйгээ хамт эртнээс мөрөөдсөн аялалдаа явах боломж гарч магадгүй.
Ихэр: Од эрхсийн зөн билгийг дэмжих нөлөө нэмэгдэнэ. Энэ нь хүнд нөхцөл байдлаас гарах боломж олгоно. Зарим хүмүүс нэр алдраараа бахархах гэж ихээхэн эрч хүчээ дэмий үрж байгаагаа ойлгоно. Эсвэл амьдралд хандах үзэл нь гутранги болно. Ийм үед өөрийн дотоод мэдрэмж, эрч хүчийг зөв ашиглавал буцааж хэвийн байдлаа хурдан олж авах болно.
Мэлхий: Хайр дурлалын харилцаандаа нухацтай ханд. Бодлогогүй үг, үйлдэл хожим хор уршиг их тарина. Харилцаандаа үнэнч бай. Удаан хугацааны гүн гүнзгий хайрын харилцаа итгэл дээр тулгуурлавал ямар ч саадыг давж чадна. Залуу хүмүүст гадаадад сурах эсвэл шинэ мэргэжил эзэмших боломж гарна. Од эрхсийн байрлал таны оюун санаанд сайнаар нөлөөлнө.
Арслан: Дотоод дуу хоолойгоо сонсож зөн билигтээ итгэ. Өнөөдөр оюун ухаанаас гадна зүрх сэтгэл зөн мэдрэмждээ итгэж болно гэдгийг од эрхэс зөвлөж байна. Ихэнх хүмүүс өнөөгийн нийгмийн үүрэг хариуцлага, эрх зүйн байдал хүний эрхтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулна. Таны нийгмийн идэвх өндөр байх бололтой.
Охин: Та биеэ барьж чадахгүй бол хөрөнгө мөнгө алдаж магадгүй. Шаардлагагүй үнэтэй худалдан авалтаас эрс татгалз. Зөрчилтэй нөхцөл байдлаас гарахдаа дипломат арга зам сонго. Эргэн тойрныхоо эмх цэгцгүй байдлыг өөрчлөх зорилго тавьж магадгүй байна. Харин бусдын эрх ашгийг хэт хөндөх хэрэггүй.
Жинлүүр: Амралтын өдөр эрүүл агаар нар салхинд гар. Од эрхэс болон гараг улирлын байдал гадаад өнгө үзэмжид таатай нөлөөлнө. Энэ өдрийг гэр бүлийн асуудлаа шийдвэрлэхэд зориулбал үр дүнтэй. Харин оройг ганцаар ирэх долоо хоногийн ажлаа төлөвлөж өнгөрүүл. Биеийн тамирын дасгал хөдөлгөөн танд урам зориг, эрч хүч авчирна. Өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ илэн далангүй харилцаатай байх хэрэгтэй.
Хилэнц: Олон зүйлд санаа зоволгүй, нэг зүйл дээр төвлөр. Хамтран ажиллагсдын хооронд зөрчил гарч болзошгүй. Өөрт байхгүй зүйлийг бусдаас бүү нэх. Зарим зүйлийг хүчээр бий болгохыг хичээх хэрэггүй. Зугаа цэнгэлээс аль болох хол бай. Гэр бүлдээ заавал цаг гарга. Хүүхдүүдтэйгээ чин сэтгэлээсээ ярилцах нь зарим талаар залхуутай байсан ч тэднийг ойлгох хамгийн сайн арга тул тэвчээр гарга.
Нум: Ганц бие хүмүүс амьдралынхаа ханьтай учрах бололтой. Гэр бүлдээ сайн харьцаа тогтоох явдал чухал. Ойр дотнын хүмүүстэйгээ харьцаагаа бэхжүүлэх боломж гарна. Гэр бүл, эрүүл мэнддээ анхаарлаа хандуул. Гэр бүлийн дотно сайхан харилцааг халамжгүй байдал болон хий хардалт эвдэнэ.
Матар: Хэлэх үгээ сайн хянахгүй бол ойр дотнын хүмүүсээ гомдоож мэднэ. Өнөөдөр үр ашиггүй маргаанаас зайлсхий. Аль болох бага ярьж их зүйл хийхийг хичээ. Хөрөнгө мөнгөний төлөө өөрийн нөөц бололцоо болон эд эсийг хайр найргүй үрэх хэрэггүй. Зовлон жаргал алдаа оноо ээлжлэх л тавилантай тул сэтгэлээ аль болох амар тайван байлга.
Хумх: Хууч өвчтэй хүмүүсийн өвчин сэдэрч магадгүй. Өөрийн эрүүл мэнддээ цаг зав гарган, эмчийн зөвлөгөө ав. Орчны эрүүл ахуй болон хооллолтдоо онцгой анхаар. Өнөөдөр чөлөөт цаг гарган гэр орноо тохижуулах, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг нь тааламжтай байна. Эвлэрсэн хосууд хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.
Загас: Гэр бүлтэй хүмүүс хүлээсэн үүргээ сайн ойлгоно. Амьдралаа эрс өөрчлөх хүсэлтэй байсан ч энэхүү үүрэг хариуцлага таныг тэнэг алхам хийлгэлгүй тогтоон барих болно. Өөрийгөө чөлөө завгүй байлгавал их ажил амжуулаад зогсохгүй, шинэ эрч хүч олж авна. Ганц бие хүмүүсийг сайхан хайр хүлээж байна. Мөрөөдлийн хүнтэйгээ санамсаргүй танилцана.