Dark Light
Нийгэм | 2025-08-16

СӨҮЛ БОНБРИДЖ ЭМНЭЛЭГТЭЙ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
БНСУ-д спортын гэмтлээр тэргүүлэгч байгууллага болох Сөүл Бонбридж эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.
 
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, Монголын Үндэсний Паралимпын хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч МУГД Н.Эрдэнэбаатар, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн дарга Б.Эрдэнэваанчиг нар оролцов.
 
Санамж бичгийн хүрээнд:
- Анагаах ухааны бүхий л чиглэлээр туршлага солилцох хамтран ажиллах
- Спортын гэмтэл бэртэл авсан тамирчдад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, үзлэг оношлогоо, шаардлагатай эмчилгээ, мэс заслыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх
- Таеквондогийн багш, дасгалжуулагч, тамирчин, шүүгчдэд гэмтлийн дараах анхны тусламж, спортын боолт зэрэг сэдвээр сургалт зохион байгуулахыг тусгав.
 
Энэхүү санамж бичиг байгуулах үйл ажиллагааг өөрийн санаачилгаар зохион байгуулсан БНСУ дахь Монголын таеквондогийн холбооны төлөөлөгч, менежер Л.Түвшинжаргал танаа талархал илэрхийлье.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00