Dark Light
Нийгэм | 2025-08-16

НИСДЭГ ТЭРГЭЭР УСНААС АВРАХ ДАДЛАГА ХИЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Франц улсын мэргэжилтэний дадлага, сургалтад хамрагдлаа. Энэ удаагийн сургалтыг БНФУ-аас Зүүн ази бүсийн Иргэний хамгаалалтын асуудал хариуцсан төлөөлөгч, хошууч Кристофф Бауманн удирдан явуулж, аврагчид мэргэжлийн сургалтыг хийлээ.

Сургалтад хамрагдсан алба хаагчид нисдэг тэргээр уснаас аврах ажиллагааны дадлагыг хийж, ур чадвараа нэмэгдүүллээ. Энэ удаагийн дадлага сургалтад 30 гаруй алба хаагчид оролцов.

Тус сургалт нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хооронд байгуулсан санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа “Онцгой байдлын байгууллагын агаараас аврах ажиллагааны нэгжийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд явагдсан гэдгээрээ онцлог боллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00