Dark Light
Нийгэм | 2025-08-16

ЗӨВХӨН ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам аялал жуулчлалын салбарын төлөөллүүд, судлаач, багш нар, мэргэжлийн холбоод болон аж ахуйн нэгжийн төлөөллүүдийг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Тус уулзалтаар аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх бодлого, Засгийн газрын “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255 дугаар тогтоолын хүрээнд хэрэгжүүлэх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг танилцуулж, санал солилцов.

ЗӨВХӨН ДОТООДЫН АЖ АХУЙН НЭГЖИД ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО

Тодруулбал, гаднын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж уг зээлд хамрагдахгүй ба дараах чиглэлээр 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс хөнгөлөлттэй зээл олгохоор төлөвлөж байна.

ҮҮНД:

  1. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ

  • Аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах, дижитал шийдэл нэвтрүүлэх, бизнесийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэх;

  1. АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЦОГЦОЛБОР

  • Түүх, соёл, палеонтологи, рашаан сувилал, байгалийн үзэсгэлэнт газар, аялал жуулчлалын бүс нутаг, хил орчмын аялал жуулчлалын нутаг дэвсгэрт жуулчдад зориулсан олон төрлийн үйлчилгээ үзүүлэх боломжтой аялал жуулчлалын цогцолбор шинээр барих, засах, сайжруулах, өргөтгөх;

  • Олон улсын хурал, цуглаан, уулзалт, үзэсгэлэн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж шинээр барих, засах, сайжруулах, өргөтгөх;

  1. ЗОЧИД БУУДАЛ

  • Зочид буудал шинээр барьж байгуулах;

  • Одоо байгаа зочид буудлыг стандартын шаардлагад нийцүүлэн засаж сайжруулах, өргөтгөх;

  1. ЖУУЛЧНЫ БААЗ

  • Шинээр жуулчны бааз барих, засаж сайжруулах, өргөтгөл хийх;

  1. ХӨДӨЛГӨӨНТ БАЙРШУУЛАХ ХЭРЭГСЭЛ

  • Аялал жуулчлалын хөдөлгөөнт байршуулах хэрэгсэл болох зөөврийн байр сууц, глампинг, хоноглох болон зөөврийн үйлчилгээнд ашиглах тээврийн хэрэгсэл /ISO 18513-д заасан/ гэх зэргийг худалдан авах;

  1. БАЙРШУУЛАХ ХЭРЭГСЛИЙН БУСАД

  • Амралтын газар, дэн буудал, эко лодж, зочны гэр, отоглох цэг зэрэг зочид буудал, жуулчны бааз хөдөлгөөнт болон зөөврийн байршуулах хэрэгслээс бусад байр сууцыг өргөтгөх, сайжруулах;

  1. АГААРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ

  • Аялал жуулчлалын зориулалттай зорчигч тээврийн жижиг онгоц, нисдэг тэрэг худалдан авах, лизинг урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх;

  • Том оврын тээврийн нисэх онгоцны лизинг урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлэх;

  • Аялал жуулчлалын тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл худалдан авах;

  • D ангиллын буюу 8-аас дээш хүний суудалтай, эсвэл тусгай сонирхлын аялал жуулчлалд ашиглах тээврийн хэрэгсэл;

  1. РЕСТОРАН, КОФЕ, ШОП

  • Ресторан, кофе шоп шинээр барих, одоо байгаа газрыг өргөтгөх үйлчилгээний чанарыг сайжруулах, стандартад нийлүүлэх;

  1. ЗАМ ДАГУУХ ТҮР БУУДАЛЛАХ ЦЭГ, ЦОГЦОЛБОР

  • Авто зам дагуух түр буудаллах цэг, үйлчилгээний цогцолбор шинээр байгуулах;

  • Одоо ажиллаж буй түр буудаллах цэгийг сайжруулах, стандартад нийцүүлэх, байгальд ээлтэй ногоон технологи нэвтрүүлэх;

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00