Dark Light
Нийгэм | 2025-08-16

УЛААНБААТАРТ 21–23 ГРАДУС ДУЛААН, БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Цаг уурын байгууллагаас аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх дохио гаргалаа.

2025 оны 8 дугаар сарын 16-17-нд Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн нутагт ахиухан хэмжээний болон усархаг, аадар бороо орох тул малчид, иргэд, хадланчид, тариаланчдад болзошгүй нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

08.16-08.17-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ

  • Хур тунадас: Зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын зүүн хэсэгт, өдөртөө зүүн болон говийн ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

  • Салхи: Баруун болон баруун өмнөөс секундэд 5–10 м, борооны өмнө түр зуур ширүүснэ.

  • Агаарын температур:

    • Уулархаг нутаг, голын хөндий орчмоор шөнөдөө +1…+6, өдөртөө +18…+23 градус.

    • Говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө +17…+22, өдөртөө +28…+33 градус.

    • Бусад нутгаар шөнөдөө +11…+16, өдөртөө +22…+27 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчимд: Үүлэрхэг, дуу цахилгаантай бороо орно. Шөнөдөө +12…+14, өдөртөө +21…+23 градус.
Багануурт: Шөнөдөө +10…+12, өдөртөө +20…+22 градус.
Тэрэлжид: Шөнөдөө +7…+9, өдөртөө +18…+20 градус.

08.18–08.22-ны урьдчилсан төлөв

  • 18-нд: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно.

  • 19-нд: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийд бороо орно.

  • 20-нд: Баруун аймгуудын хойд, төв, говийн ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо.

  • 21-нд: Төвийн хойд, говийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутагт бороо, аадар бороо.

Температур:

  • Хугацааны эхээр уулархаг нутгаар шөнөдөө +3…+8, өдөртөө +19…+24 градус.

  • Говийн өмнөд хэсгээр шөнөдөө +18…+23, өдөртөө +30…+35 градус.

  • Бусад нутгаар шөнөдөө +9…+14, өдөртөө +22…+27 градус.

  • 20-ноос ихэнх нутгаар сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.19-20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.26
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.20
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14