Dark Light
Нийгэм | 2025-08-16

ШУА-ИЙН ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ 70 ХУВЬТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал шинжлэх ухааны салбарын төлөөлөлтэй уулзах үеэрээ Шинжлэх ухааны академийн шинэ цогцолборын барилгын ажлын явцтай танилцлаа.

Энэхүү цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, 2020 онд эхлүүлсэн юм. Өнөөгийн байдлаар лабораторийн зориулалттай гурван байр ашиглалтад орж, үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.

Үлдсэн барилгын ажлын явц 70 орчим хувьтай үргэлжилж байгаа бөгөөд цогцолбор бүрэн ашиглалтад орсноор шинжлэх ухааны салбарын судалгаа, хөгжлийн чадавхыг дээшлүүлэх, орчин үеийн лабораторийн орчин нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой гэж албаныхан онцолж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00