Dark Light
Нийгэм | 2025-08-16

НУМ: ОЙР ДОТНЫН ХҮНЭЭСЭЭ БЭЛЭГ АВНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Тав тухын эрхэмлэх бололтой. Эрүүл мэндэд сэтгэл санааны байдал таагүй нөлөөлнө. Стресст орвол бие организмын үйл ажиллагаа илт удааширч, хөгшрөлт түргэн явагдана. Гоо сайхны хэрэгсэл болон тансаг эд зүйлст мөнгөө үрэх хүсэл таныг эзэмдэж болно. Амьдралын аливаа шинэлэг асуудалд идэвхтэй хандахаас бүү ай. Хамгийн гол нь өөртөө итгэлтэй, хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. 

Үхэр: Шинэ газар очиж, зугаалахад тааламжтай өдөр. Байгалийн сайханд сэтгэл санаагаа амраа. Албан тушаал дэвших болон бизнес ашиг нэмэгдэх боломж гарна. Мэргэжлийн ажил хэрэгтээ амжилт гаргана. Гэр бүлд асуудал үүсэхгүй тул та илүү урам зоригтой байна. 

Ихэр: Өнөөдөр залуу хосууд гэр бүл зохиох эсвэл шинэ өөр шинэ өөрчлөлт хийх шийдвэр гаргах магадлалтай. Өнөөдөр хамаатан садан, гэр бүлийн хүмүүсийн харьцааг бэхжүүлэхэд анхаар. Гэр бүлийг хэмжээний уулзалт болон баяр ёслол зохион байгуул. Хамтдаа аяллын төлөвлөгөө гаргах нь таатай байна.

Мэлхий: Таны амжилтыг од эрхэс баталгаажуулж байна. Хайр дурлалын харьцаанд сайн талын өөрчлөлт гарах магадлалтай. Харин хэт сэтгэл хөөрөл, санаа бодлоо хуурмаг илэрхийлэх хэв маяг нь хайртай хүнээ түлхэж болзошгүй гэдгийг од эрхэс зөвлөж байна. Хүсэл тэмүүлэл хэдий чинээ үнэн байна төдий чинээ хайр дурлалын сайхныг мэдэрнэ

Арслан: Энгийн амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Сайн амарч, унтах зуршилтай болох хэрэгтэй. Эрүүл мэндэд таагүй нөлөөтэй идэвхгүй байдлаа өөрчлөх хэрэгтэй болно. Харин эсрэгээр идэвхтэй амрах цаг зав гарга. Эрүүл агаар нар салхинд алхаж, эрч хүчээ сайн сэлбэх үе. 

Охин: Эрч хүчээ зөв зарцуулах шаардлагатай байна. Олон ажил руу биеэ хэдэн хэсэг болгон орох хүсэл төрнө. Үр дүн чухал гэдгийг од эрхэс зөвлөж байна. Өнөөдөр гадуур гарч олон хүнтэй газар байх нь танд таашаал өгөхгүй бололтой. Гэртээ нам гүм орчинд тайван амар. 

Жинлүүр: Биеэ авч явах байдалдаа дүгнэлт хий. Ойр дотнын хүмүүстэй харьцах харилцаанд тань уян хатан, дипломат чанар дутагдаж байж болзошгүй юм. Эрүүл мэндээ сайн хамгаалах хэрэгт байна. Идэвхтэй амьдарч эргэн тойрноосоо баяр баясгаланг мэдэр. 

Хилэнц: Тэвчээртэй байж, асуудлын цаад мөн чанарыг ойлго. Хариуцлагатай, чармайлттай байвал бүх ажил үйлс бүтэмжтэй байх болно. Харин од эрхсийн эрхшээл ах дүүс, найз нөхдийн дунд хагарал гаргах бололтой. Найз нөхдийнхөө цагаа олсон зөвлөгөөг та хүлээн авах юм бол үл ойлголцол удахгүй тайлагдана. 

Нум: Ойр дотнын хүнээсээ бэлэг авна. Од эрхсийн ивээлээр өнөөдөр танд гэнэтийн аз дайрах юм уу хайр дурлалынхаа асуудлыг зохицуулах сайхан боломж гарна. Боломжийг бүү алд, санаачилгыг гартаа ав. Нийтэч, эв зүй олох чадвар өндөр байна. Залуу хүмүүсийн хувьд амжилт гаргах таатай нөхцөл бүрдэж байна. Сурч мэдэх хүслийг од эрхэс ивээнэ.

Матар: Таныг амжилтад хүрэхэд хамт олон болон найз нөхөд туслах болно. Таатай гэнэтийн үйл явдлууд тохиолдох магадлалтай өдөр. Гэнэтийн бэлэг хүлээн авбал энэ нь таны огт таамаглаагүй зүйл байх болно. Энэ өдөр зарим хүмүүс бусдаар хайрлуулахыг чин сэтгэлээсээ хүснэ. 

Хумх: Сэтгэл санаа болон бие махбодын хэт ачааллаас зайлсхий. Од эрхсийн тохиол зугаа цэнгэлд тохирохгүй байна. Хөнгөн хийсвэр байдлаас болж алдаа эндэгдэл гаргаж болзошгүй. Явах газраа анхааралтай сонго. Таны үнэн гэж эргэлзэхгүй байсан мэдээллүүд бодит байдал дээр өөр байх магадлалтай. 

Загас: Өөртөө шүүмжлэлтэй, ойр дотнынхондоо шударга хандаарай. Өнөөдөр асуудлыг эрүүл саруулаар үнэлж, болох үйл явдлын талаар эергээр бодож чадвал амарч тайвширна. Эрүүл мэнд муудвал сэтгэл санаа тогтворгүй болж мэднэ. Хайр дурлал, янаг амрагийн асуудалд болгоомжтой бай. Хожим нь амаа барих аз туршсан алхам хийх хэрэггүй.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.16
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00