5 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭ
Малчид, иргэд, хадланчдын анхааралд:
Ирэх өдрүүдэд нутгийн ихэнх хэсгээр бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Тодруулбал, 08-р сарын 20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын баруун хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгаар бороо үргэлжилж, сэрүүсэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.
2025 оны 08-р сарын 17-ны 20 цагаас 08-р сарын 18-ны 20 цаг хүртэлх урьдчилсан мэдээ
-
Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Онон, Улз, Халх голын сав газраар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.
-
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5–10 метр.
-
Агаарын температур:
-
Шөнөдөө:
-
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Завхан, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +3…+8 градус
-
Говийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус
-
Бусад нутгаар +9…+14 градус
-
-
Өдөртөө:
-
Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +20…+25 градус
-
Говийн өмнөд хэсгээр +30…+35 градус
-
Бусад нутгаар +24…+29 градус
-
-
Хот орчмын цаг агаар
-
Улаанбаатар: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 4–9 м. Шөнөдөө +9…+11, өдөртөө +25…+27 градус.
-
Багануур: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5–10 м. Шөнөдөө +6…+8, өдөртөө +24…+26 градус.
-
Тэрэлж: Багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 3–8 м. Шөнөдөө +3…+5, өдөртөө +23…+25 градус.
Ирэх долоо хоногийн дунд үеэс ихэнх нутгаар бороо үргэлжлэх бөгөөд сэрүүсэх төлөвтэй байна.