Dark Light
Нийгэм | 2025-08-17

ЗАГАС: ӨНДӨР ЗОРИЛГО ТАВЬСАН БОЛ ЭР ЗОРИГТОЙ БАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2025 оны наймдугаар сарын 18-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Зохион байгуулах авьяас чадвар өндөр байна. Бусдад итгэл үнэмшил төрүүлэх хандлага өндөр байна. Удаан хугацаанд ойлголцож чадахгүй байсан хүмүүстэйгээ хэл амаа ололцоно. Гэр бүлийн харьцаа бат бөх байвал амжилтад саад болж байсан зарим шалтгаан арилна. Ажил хэрэгтээ шаардлагатай хүмүүсийг нь татан оролцуул. Ажил хэргийн болон хувийн харьцааг хооронд нь сайн заагла.

Үхэр: Ердийн өдрүүдээс ялгарахгүй ч зарим хүмүүс хөлсөө дуслуулан ажиллах шаардлагатай болно. Ажлын ачааллаас болж бие тавгүйтэх байдал илэрнэ. Амьдралын хэмнэлээ тогтворжуулахад анхаар. Сурч мэдэх, амжилтад хүрэх хүсэлтэй хэн бүхнийг од эрхэс зоригжуулах болно. Аливаа асуудлыг шинэ аргаар шийдвэрлэх нь амьдралд байр сууриа олоход арай хурдан болгоно. 

Ихэр: Санхүү болон материаллаг тусламж авах магадлалтай. Энэ нь танд орчин нөхцөлөө сайжруулахад тус дэм болно. Цаашид илүү нийтэч байж, сонирхлынхоо хүрээг өргөсгө. Энэ нь таны санхүүгийн байдлыг дээшлүүлэхээс гадна оюун санааны хувьд ч баялаг амьдрахад тусална. 

Мэлхий: Уран бүтээлч хүмүүст таатай өдөр. Урлаг, уран зохиол судлахад тааламжтай. Шинэ хэрэгцээтэй эд зүйл худалдан авбал таашаал авах болно. Гэхдээ санхүүгийн тооцоогоо сайн хий. Дотнын хүмүүстэйгээ хамт бай. Бүтэлгүй худал хуурмаг зүйлээс болж тайван байдал алдагдахад хүргэнэ.

Арслан: Уран бүтээлч хүмүүст авьяас чадвараа гаргах сайхан боломж олдоно. Ур чадварыг үнэлэх болон хүмүүнлэг хандлага ихсэх тул та сайхан хүслээ олонд таниулна. Зарим үед өөртөө илүү анхаарал тавьж, өөрийгөө эрхлүүл. Олны анхааралд орох боловч биеэ зөв авч явах тал дээр алдаа гаргах магадлалтай. 

Охин: Уран бүтээлч хүмүүс ажлын олз омог арвин байна. Хүрсэн үр дүндээ сэтгэл хангалуун, аз жаргалаар дүүрэн байна. Гэхдээ амжилтдаа тайвширч, бардамнаж болохгүй. Нэг хэвийн арга барилыг тойрон бүү эргэлд. Цагийг үр дүнтэй өнгөрүүл. Мөнгөө үрэн таран хийж, дэмий зүйл худалдан авч болохгүй. 

Жинлүүр: Таагүй асуудлууд удахгүй шийдэгдэнэ. Хэрэгцээтэй зүйл худалдан авах нь таатай санагдах боловч хэт үнэтэй эд хөрөнгө бүү худалдан ав. Алсдаа хэрэггүй байна. Эсвэл ямар нэг гологдол илэрнэ. Зөрчилтэй байдал гарна. Хайрын харилцаанд холимог хандлага үүснэ. Үзэн ядалт ба хайр халамж хосолно. 

Хилэнц: Өөрийн шургуу дайчин чанараа харуул. Гэхдээ тухайн нөхцөл байдлыг мэдэрч, хир хэмжээгээ тохируул. Зарим үйл явдал таныг зөрүүд, дураараа болгож харагдуулна. Харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сайн анхаар. Харилцагч нартайгаа нүүр тулж харьцахад тохиромжтой цаг үе бөгөөд таны нэр хүнд бэхжих болно

Нум: Хэрэв та эрч хүчээ зөв зарцуулахгүй бол ажлын хэмнэлээ алдана. Сэтгэл санааны өөдрөг байдлаа бүү алд. Таны чөлөөт сэтгэлгээ үнэнч үзэл үнэлэгдэх болно. Хувийн харилцаанд илүү үйлдэл хэрэггүй. Өөрийн дуртай зүйлийг хийж сэтгэл санаагаа өндөр байлгах нь тохиромжтой цаг үе. 

Матар: Ажлын үр дүн хурдан гарна гэж бүү яар. Танд өгсөн сайхан амлалтууд одоохондоо зөвхөн цаасан дээр байна. Үг үйлдэл хоёроо амьдрал дээр зэрэгцүүлэх боломж олохоо тооцоол. Таны эрч хүч эерэг энерги бага болсноос бусдын ятгалгад орох магадлалтай байна. 

Хумх: Тансаг хэрэглээ, үнэт эдлэлд мөнгө үрэх хэрэггүй. Өнгөний сайханд татагдах бололтой. Зугаа цэнгэлийн асуудалд анхаарлаа хэт төвлөрүүлэх хэрэггүй. Өчүүхэн төдий алдаа гаргахад л танд санхүүгийн таагүй байдал үүснэ. Таны ажил хэрэг амжилттай байвал түүнийг дагаад амьдрал тань ч дээшилнэ гэдгийг ойлго.

Загас: Өндөр зорилго тавьсан бол эр зоригтой бай. Жижиг бүтэлгүйтэл тохиолдсон ч бүү гутар. Санамсаргүй худалдан авалтаас болж санхүүгийн байдал муудах магадлалтай. Ойр дотнын хүмүүстэйгээ харилцах харьцаанд алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, уучлал гуйхгүй бол хүнд байдалд орно. Хувийн амьдралд нь өөрчлөлт гарсан хүмүүсийн эрүүл мэнд муудаж болзошгүй. 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14