Dark Light
Нийгэм | 2025-08-18

ТҮЙМЭРТ ӨРТСӨН МАЛЧДАД 3506 БОГ МАЛЫН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "НЭГ ӨРХ - НЭГ ХОНЬ" хандивын аяны тусламжийг аймгийн удирдлагууд хүлээн авлаа.
Тусламжийн хүрээнд:
  • Хэнтий аймагт - хонь-517, ямаа-71 нийт 588 толгой мал
  • Сүхбаатар аймагт - хонь-594, ямаа-225 нийт 819 толгой мал
  • Дорнод аймагт - хонь-1809, ямаа-290 нийт 2099 толгой малыг тус тус хандивлалаа.
Энэхүү хандивт 2317 малчин, 90 ААН, Төрийн болон ТББ нэгдэж нэгдэж Зүүн гурван аймгийн түймэрт өртсөн малчдад сэтгэлийн хандив өргөлөө. 
Мөн Мах маркет ХХКомпаниуд хандивт нэгдэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хонь ачих машиныг үнэ төлбөргүй хүргэж өгч байна.
Аяганы хариу өдөртөө, агатын хариу жилдээ гэдэгчлэн Дорнод аймгийн зүгээс эхний ээлжид 2500 боодол өвс, 1000 га хадлангийн талбай, Хэнтий аймгийн зүгээс 2000 боодол өвс, хадлангийн талбай гаргаж өгөхөө илэрхийлсэн бол Сүхбаатар аймгийн зүгээс хэрэгцээ шаардлагад нийцүүлэн талбай олгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүгээс 1000 боодол өвс өгөхөө илэрхийллээ.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14