Dark Light
Нийгэм | 2025-08-18

20, 21-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 18-наас 08 дугаар сарын 27-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
20-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, 21-нд зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул үер ус, аянга, цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
 
Хур тунадас 18-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний усархаг бороо, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 20, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна. 22-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.  
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 20-нд ахиухан хэмжээний усархаг бороо, 21-нд бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 20, 21-нд сэрүүсэж шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00