Dark Light
Нийгэм | 2025-08-18

100 ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, “Грийн гарден” хотхонд 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн зориулалттай барилга байгууламжийг түрээсийн гэрээгээр төрийн өмчлөлд шилжүүлэхээр боллоо. Тус цэцэрлэгт нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр ажиллалаа.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо орчимд шинэ орон сууцны хотхон, хороолол олноор баригдаж байгаа бөгөөд шинээр гурван цэцэрлэгийг энэ онд барьжээ. Эдгээр цэцэрлэгийн талаар “Грийн гарден” хотхоны оршин суугч, 23 дугаар хорооны иргэн Б.Ундрал “2024 онд манай хотхоны эхний ээлж ашиглалтад орсон боловч тухайн орчимд цэцэрлэг, сургууль байгаагүй. Тиймээс хороо, дүүрэг, нийслэлд саналаа хүргүүлсэн. Бидний саналыг хүлээн авч, манай хороонд шинээр гурван цэцэрлэг ашиглалтад орох гэж байна. Зөвхөн манай хотхонд гэхэд 80-90 цэцэрлэгийн насны хүүхэдтэй 500 айл амьдардаг. Нийслэлээс цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ихээхэн оролцоотой ажилласанд оршин суугчдын зүгээс талархалтай байна” гэлээ.

Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны 100 ортой цэцэрлэгийн барилгыг барьсан гүйцэтгэгч “AGGS” ХХК-ийн захирал А.Мөнхбаяр “Нэг давхартаа дөрвөн танхим бүхий 100-120 хүүхдийн багтаамжтай 739 ам.метр талбайтай цэцэрлэгийн барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн. Анги танхимд агаар цэвэршүүлэгч суурилуулсан зэрэг онцлогтой. Барилга угсрах явцад холбогдох албаныхан болон оршин суугчдын санал хүсэлтийг тусгаж, хэрэгцээнд нь нийцүүлж гүйцэтгэлд анхаарч ажиллаж байсан. Багш нарын өрөө, эрхлэгчийн өрөө, амрах өрөө, цайны өрөө, ариун цэврийн өрөө, анги танхим гээд цэцэрлэгт шаардлагатай бүх өрөөг төлөвлөсөн” гэв.

Нийслэлийн 354 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Л.Амарбаясгалан “Иж бүрэн зохион байгуулалттай цэцэрлэгийн барилгыг ашиглалтад хүлээн аваад удаагүй байна. Одоо зөвхөн тоног төхөөрөмж, сургалтын тавилга, хэрэглэгдэхүүн шаардлагатай байгаа. Үндсэн байранд ажиллах багш, ажилтнаа шалгаруулсан. Удахгүй нэмэлт байранд ажиллах багш, ажилтны ажлын байрыг зарлана” гэсэн юм.

Нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр шинээр ашиглалтад орж буй цэцэрлэгүүдийн тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, шинэ хичээлийн жилээс өмнө яаравчлан ашиглалтад оруулах хэрэгтэйг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14