Dark Light
Спорт | 2026-08-08

ХӨЛ БӨМБӨГИЙН ДАШТ-ИЙГ МАРОККОД ЯВУУЛАХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Сеута хотод болсон үйл явдалтай холбогдуулан 2030 оны ДАШТ-ийг Мароккотой хамтран зохион байгуулахгүй байхыг Испанийн парламент дахь зүүний хүчний Sumar фракцийн гишүүд уриалжээ.

 

Долоодугаар сарын эцсээр Хойд Африкт орших Испанийн өөртөө засах эрх бүхий Сеута хотод Мароккогийн олон мянган дүрвэгсэд дайран нэвтэрсэн билээ. Мягмар гарагт Испанийн Дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка мэдэгдэхдээ, 72 мянга орчим дүрвэгсэд нэвтэрснээс 70 мянга нь хэдийн нутаг буцсан гэв. 

Sumar фракцийн гишүүд “спортын арга хэмжээг хамтран зохион байгуулах өнөөгийн загварыг дахин эргэн харах шаардлагатай байгаа" гэдгийг Испанийн Эзэн хааны хөл бөмбөгийн холбоо /RFEF/, Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/, Португалын засгийн газарт мэдэгдэхийг Испанийн засгийн газраас хүссэн байна.  

Саяхан Португалын байгаль хамгаалагчдын Livre нам тус улсын засгийн газар болон хөл бөмбөгийн холбоонд хандан, 2030 оны ДАШТ-ийг зохион байгуулагчдын тооноос Марокко улсыг хасахыг уриалжээ.

ДАШТ анх зохион байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан 2030 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий эхний тоглолтууд Уругвай, Аргентин, Парагвайд болох бөгөөд тэмцээний ихэнх тоглолт Испани, Португал, Мароккод болох юм.     


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00