Засгийн газраас “Чөлөөлье” үндэсний санаачилга дэвшүүлэн төрийн үйл ажиллагааг цахим болгох, үйлчилгээг хурдан шуурхай хүргэхэд анхаарч байна.
ЗГХЭГ яам, агентлагийн захиргаа, мэдээлэл технологийн нэгжийн удирдлагын хамт үндэсний бүтээмжийг нэмэхэд тулгамдаж буй асуудал, цаашид хийх ажлын талаар зөвлөлдөх хэлэлцүүлэг хийв. Хэлэлцүүлгийн дүнд 2027 онд төрийн мэдээлэл солилцооны наяас багагүй хувийг цахим хэлбэрт шилжүүлэх, төрд буй мэдээллийг хүн, хуулийн этгээдээс шаардахгүй “Once-only” зарчмыг бүрэн хангахад шаардлагатай алхам хийх үүрэг даалгавар өгчээ.
Одоогоор цахим шилжилттэй холбоотой 311 хууль, журам, тогтоол шийдвэр гаргасны 70 орчим хувийг нь хэрэгжүүлж байна. Улсын төсөвт бичиг хэргийн зардал багасахгүй байгаа нь цаасан суурьтай мэдээлэл солилцоо хэвээр буйг харуулж байна гэж Засгийн газрын ХМОНХГ мэдээллээ.
Энэ онд баталсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг дагалдуулан нэмэлт, өөрчлөлт оруулсан Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төр, орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар үндэсний цахим шилжилтийн эрх зүйн орчин бүрдсэн байгаа. Мөн хиймэл оюун, бүртгэлийн хамгаалалттай технологийг ашиглах нөхцөл бүрдүүлснийг хэлэлцүүлгийн үеэр нар танилцуулжээ.







Нийгэм




