Dark Light
Нийгэм | 2026-08-08

ХИЙМЭЛ ОЮУНЫ ОЛОН УЛСЫН ОЛИМПИАДААС ХОС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

Олон улсын хиймэл оюуны III олимпиад (IOAI 2026)-аас Хобби сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Ү.Эрхэс, Амжилт кибер сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Бат-Эрдэнэ хүрэл медаль авлаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо зохион байгуулж буй тус олимпиадад дэлхийн 100 гаруй улсын 470 гаруй шилдэг сурагч оюун ухаан, ур чадвараа сорьжээ. Манай улсаас 4 сурагч оролцон, ганцаарчилсан төрлөөр машин сургалт, гүн сургалт, хиймэл оюуны нарийн төвөгтэй бодлого бодож, багийн төрлөөр хүн дүрст робот (GALBOT)-ыг программчлан өрсөлджээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19