Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-08-07

ХОНЬ: ӨНӨӨДӨР ЗОХИЦУУЛАХ АЖИЛ ИХ ГАРЧ МЭДНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image
2026 оны наймдугаар сарын 9-ний 12 ордны зурхайг танилцуулж байна.
 
Хонь: Өнөөдөр зохицуулах ажил их гарч мэднэ. Гэхдээ энэ нь таны амар тайван байдлыг алдагдуулахыг зөвшөөрч болохгүй. Ажлаас түр амсхийхгүй бол таны хүнд хүчир хөдөлмөрөөр олсон мөнгө салхинд хийсэж болзошгүй. Хэрвээ та санхүүгийн асуудлаа цэгцлэх гэж оролдвол сэтгэлээр унаж магадгүй. Зарим асуудлыг түр хойшлуул. Харин нарийн мэдрэмж өндөр байх тул урлагийн хүмүүст амжилт ирэх болно.
 
Үхэр: Аливаа сайн үйл хэрэг шагнагддаг гэдэгт итгэдэг бол асуудлын зөв бурууг үнэнээр шүүн тунгаа. Бусад хүмүүсийн үзэл санааг хэт дагалгүй, өөрийнхөө сэтгэлийг сонс. Бусдад өөрийнхөө үзэл бодлыг батлах хэрэгтэй. Зарим зүйлийг болох ёстой зүйл болдгоороо болно гээд орхиж сур. Мөн хэн нэгний орхисон зүйлийг та л бүтээхийн төлөө ажиллаж чадна.
 
Ихэр: Зөн совингоо сонс. Хэрэв та бага зэрэг ядрах шинжтэй байвал түр завсарлага авч бясалгал хийж тайвшир. Шүүмжлэл сонсож магадгүй бөгөөд хэрэв та зөвөөр хүлээн авч чадвал илүү бүтээлч болж, амжилтад хүрэхэд туслах болно. Харин уур бухимдал таны амжилтыг үгүй хийнэ. Асуудал тулгарсан ч өөрийнхөө баяр баяслыг бүү умартаарай. Залуу хүмүүсийн сэтгэлийг хайр дурлалын харилцаа эзэмдэх болно.
 
Мэлхий: Өнөөдөр гэр бүлд сэтгэл хөдөлгөсөн үйл явдал тохиолдох ба амьдарч буй орчноо өөрчлөх нь таалагдана. Таны орон гэр том, жижиг байх нь хамаагүй хамгийн гол нь өөртөө л таатай орчин бий болго. Та өөрийн гараар байшин бүтээхийг хүсэж байгаа бол барьж эхлэхээсээ өмнө юу юу хэрэгтэйг сайн тооц. Ямар нэг материалаас гадна мэдлэг дутагдвал хүндрэл учирна. Мөн өөртөө цаг гарган цэвэр агаарт идэвхтэй амрахад анхаар.
 
Арслан: Шинэ бэрхшээл гарч ирж мэдэх тул нөхцөл байдлыг сайтар судалж үз. Хувийн амьдралд асуудал гарч мэднэ. Хэрвээ та өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөх хамгийн сайн аргыг олж чадахгүй, итгэлгүй байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө ав. Тогтмол дасгал хөдөлгөөн хий. Спортоор хичээллэж, муу зуршлаасаа салахыг хичээ. Өөртөө тохирсон зөв хооллолтын хувилбарыг бий болго.
 
Охин: Хосууд өөрсдийнхөө хайр дурлал, нэгдмэл байдлаа хамгаал. Сайн ярилцаж чадвал та хоёрын сэтгэл санаа тайвшрах болно. Гэхдээ өөрийгөө хэтэрхий хүчлэх хэрэггүй. Өнөөдөр багахан хөгжилдөх зуураа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хий. Жижиг асуудлыг тэвчин өнгөрөөж, хором мөч бүрийг үр бүтээлтэй өнгөрөөхийг хичээ. Танд бодит үнэнийг шууд хэлж чаддаг найзаас сайн зөвлөгөө ирэх бололтой. Тэдний тусламж туслалцааг авахаас бүү татгалз.
 
Жинлүүр: Өөрийн үнэ цэнийг тодорхойлж байж, онцгой нэр хүндийг олох болно. Хэрэв хамтын ажиллагаа асуудалтай байгаа бол энэ байдлыг залруулж эхлэх цаг үе. Гэр бүлд зөрчил гарсан даруй хойш нь тавилгүй арилгахыг хичээ. Үл ойлголцох байдал нь цаг хугацаа өнгөрөх тусам хурцадмал байдалд орно. Гэр бүлийнхэнтэйгээ илүү их цагийг өнгөрөөх зуураа давхар ажил хэргээ амжуулах аргыг ол.
 
Хилэнц: Хүмүүстэй хэт илэн далангүй байх нь таагүй үр дагавар авчирна. Нөхцөл байдал таны санаснаар болохгүй байж магадгүй. Хувийн амьдралынхаа хуудсанд шинэ хэсэг нэмэх цаг нь болжээ. Хосууд өөрсдийнхөө сэтгэлд нийцсэн зүйл олж авах бололтой. Өнөөдөр хайртай хүнтэйгээ чөлөөтэй харилцах хэрэгтэй байх. Эцэг эхчүүдийн албан ажлаасаа илүү үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх хэрэгтэй.
 
Нум: Дотоод эрх чөлөө, сэтгэл санааны тогтвортой байдал олж авах үе. Өөрийн буруу дадал зуршлын эсрэг идэвхтэй тэмцэх нь зүйтэй. Амьдралын эрч хүч өндөр байгаа нь танд ямар ч ажлыг хийхэд тусална. Гэхдээ анхаарал болгоомж илүүдэхгүй. Учир нь нөхцөл байдлыг эргүүлэх мэдээ хүлээн авч мэдэх юм. Таныг стрессэд оруулж байгаа шалтгаан болох элдэв сөргөлдөөний талаар нухацтай бодож үз.
 
Матар: Аж амьдралаа эмх цэгцтэй болгож, бүтээлч хандлагыг бий болгосноор сэтгэл ханамжтай байдлыг нэмэгдүүлнэ. Эрүүл мэндээ бэхжүүлж, хувийнхаа ажлыг сайн амжуул. Чөлөөт цаг гарган, өөрийгөө амрааж, сэтгэлээ сэргээх сонирхолтой зүйл санаачил. Эрүүл байхын тулд сайн амарч байх хэрэгтэйг сана. Бясалгал таныг тайвшруулах болно. Дотоод сэтгэлгээний мөн чанараа өөрчилж сайжруулах цаг үе юм.
 
Хумх: Дур булаам байдал болон хошин шогийн мэдрэмж таныг хүссэн байр сууринд аваачих болно. Энэ талаар хэн нэгэн танд сайн зөвлөх бололтой. Аливаа асуудлыг хамгийн дотнын найз нөхөдтэйгөө сайтар ярилцвал илүү үр дүнтэй байх болно. Хайр дурлалын харилцаанд од эрхэс сайн нөлөө үзүүлэх болно. Энэ үед өөрийгөө сэтгэл хангалуун болгодог зүйлээ хийхэд хамгийн тохиромжтой.
 
Загас: Өнгөрсөн сайхан үеэ дурсах нь сэтгэл санааг тааламжтай болгоно. Дурсамжаа сэргээх аялал төлөвлөх нь танд тааламжтай байна. Өөртөө итгэлтэй байдал өсөн нэмэгдэнэ. Гэхдээ зарим зүйл дээр сайн дураараа буулт хийхгүй бол найзуудынхаа итгэлийг алдаж болзошгүй байна. Өөрийн үйлдэлдээ хариуцлагатай ханд. Романтик үйл явдал, хөрөнгө мөнгөтэй холбоотой саналууд сөрөг үр дагавар дагуулах болно.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00