Dark Light
Нийгэм | 2026-10-14

ХОВДЫН ХОЙД, УВСЫН ЗҮҮН ХЭСГЭЭР ИХ ЦАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 
 
15-ны өдөр Ховдын хойд, Увсын зүүн хэсгээр их цас орно. 
 
Малчид, хадланчид, тээвэрчдийн анхааралд: 
 
15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд төвийн аймгуудын нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна. 
 
10-р сарын 14-ний 20 цагаас 10-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:  
 
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. 14-15-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увсын ихэнх, Ховд, Завхан, Сэлэнгийн зарим сумдын нутгаар, 15-ны өдөр Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Говь-Алтай, Булган, Сэлэнгийн хойд сумдын нутгаар 0.0-14.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. 
 
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Алтайн өвөр говиор +3...+8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +3...-2 градус, бусад нутгаар -2...-7 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна. 
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна. 
 
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -6...-8 градус хүйтэн, өдөртөө +6...+8 градус дулаан байна. 
 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -7...-9 градус хүйтэн, өдөртөө +3...+5 градус дулаан байна. 
 
2026 оны 10-р сарын 16-наас 2026 оны 10-р сарын 20-ныг хүртэлх  цаг агаарын урьдчилсан төлөв 
 
15-16-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл, Булганы ихэнх, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Сэлэнгийн зарим сумдыг нутгаар, 16-ны өдөр Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнодын хойд сумдын нутгаар, 16-17-нд шилжих шөнө Ховдын өмнөд, Говь-Алтайн хойд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим, Сэлэнгийн зүүн сумдын нутгаар, 17-нд Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0.0-10.0 мм бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна, 18-нд Увс, Завхан, Хөвсгөл, Дорнодын зарим сумдын нутгаар, 19-нд Увс, Завхан, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өвөрхангайн зарим сумдын нутгаар 0.0-1.0 мм ялимгүй нойтон цас, цас орно. Салхи 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 19-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-оос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эхээр -15...-20 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +2...-3 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...+9 градус, бусад нутгаар -2…+3 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10