БИЛГИЙН ТООЛЛЫН 5 /2026.10.15 / ПҮРЭВ ГАРАГ
Намрын адаг шар нохой сарын Есөн улаан хар нохой өдөр
- Үс засуулбал: Эд,мал арвижна
- Наран ургах, шингэх: 07.11-18.05
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
- суудал: Төмөр
Аргын тооллын 10 сарын 15, Бархасбадь гараг. Билгийн тооллын 5, Эрхтний тэнгэрт одтой, хар нохой өдөр. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангаргаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
АДМИН






Нийгэм




