Dark Light
Нийгэм | 2026-10-14

МЭЛХИЙ: ӨНӨӨДӨР ХҮЛЭЭЦТЭЙ БАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Олныг хамарсан сургалт зохион байгуулах замаар хүмүүсийн итгэл хүлээсэн бол хэрэгтэй мэдээллийг ашиглах боломж их байна. Энэ үед өөртөө итгэх итгэл чухал ач холбогдолтой. Таны дотор нэмэгдэж буй энерги ил гарч ирснээр эргэн тойрондоо хүчтэй нөлөөлөх хандлагыг бий болгоно. Хэрэв та хамт ажиллагсдынхаа ажлын талаар шүүмжлэх санаатай байгаа бол түр өөртөө үлдээ. Эргэн тойрон таагүй байдал үүсэх болно.

Үхэр: Амьдралын сайхныг амтлах нь танд аз жаргалыг өгнө. Гэхдээ эдийн шуналыг хөдөлгөсөн ямар нэг зүйлээс холхон шиг бай. Од эрхсийн зүгээс мөрөөдөмтгий байх нөлөө танд эерэг бодол өгөх болно. Таны бүтээлч байдал ихэснэ. Зөн совин сайны мэдрэмж төрүүлнэ. Ажлаасаа илүү сайн үр дүн хүлээж байвал ажлын хамтрагчидтайгаа болон ах дүү нартайгаа зөвлөлдөж, хамтдаа хийх нь зүйтэй үе. 

Ихэр: Өнөөдрийн гол асуудал нь санхүүгийн эх үүсгүүр байх болно. Аливаад хүлээцтэй байж, онц шаардлагагүй худалдан авалт хийхгүй байхыг од эрхэс анхааруулж байна. Нөхөрсөг харьцаа болон ажил хэргийн холбоо тогтоох зэрэгт сайн. Эртний андтайгаа хуучин харилцаагаа сэргээх болон шинэ хүмүүстэй танилцах аль аль нь хялбар байх болно. Найз нөхөрлөлийн харилцаа таны бизнесийн ажил, борлуулалтын сүлжээнд таатай нөхцөл байдлыг бий болгоно. 

Мэлхий: Өнөөдөр хүлээцтэй бай. Хэчнээн бухимдаж байсан ч аль болох зөөлөн бай. Бусад хүмүүс таныг инээмсэглэж байвал итгэж харьцана. Бизнесийн түншлэл тогтоох гэж байгаа бол хууль ёсны дагуу гэрээ хэлэлцээрээ хийх нь зөв. Ямар нэг бизнесийн тохиролцоо ашигтай байсан ч хэтэрхий өгөөмөр байхаас зайлсхий. Өөрийгөө дөвийлгөх зан ажил хэрэгт төдийлөн сайнаар нөлөөлөхгүй хир нь мөнгийг тань үрэх болно.

Арслан: Олон зүйлийг таньж мэдэх өдөр. Гэхдээ өөрт хэрэгтэй зүйлдээ л анхаарлаа хандуул. Ямар нэг үйл ажиллагааны хүрээг өргөжүүлж, мөнгө олох нэмэлт эх үүсвэр хайх алхам хийхэд тохиромжгүй өдөр байна. Зарим талаар аз таны талд бус байж ч мэдэхээр байна. Төлөвлөсөн ажил бүтэхгүй бол хамтын харилцаанд сэв сууж, дайсагналцах магадлалтай.

Охин: Хэрэв хийж байгаа бүх зүйлээ хүн бүрийн сэтгэлд нийцүүлэх гэж оролдвол өөрөө өрөвдөлтэй амьтан болоод л дуусна. Хэдий тийм ч өөрийнхөө бүх зүйл муу байна гэж бүү голоорой. Ямар нэгэн тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа бол энэ үед хийх уулзалт үр дүнгээ өгнө. Гэхдээ одоохондоо түрүүлж алхам хийхээс зайлсхий. Ихэнх хүмүүст оюун санааны амар тайвныг өгөх ажил хэрэгтэй байна. Одоогийн ажилдаа дурамжхан байгаа ч үргэлжлүүлэн хичээж ажиллавал та харамсахгүй. 

Жинлүүр: Найз нөхөд болон ойр дотнын хүнээсээ тусламж авах болно. Таны төлөвлөсөн ажил эхлэх боломж бүрдэх бөгөөд энэ нь танд их ашигтай эсвэл аз туршсан мэт санагдаж магадгүй. Хэрвээ та санхүүгийн үйл ажиллагаа эхлэх гэж байгаа бол төсвөө хэтрүүлж, өрөнд орохоос сэргийл. Нөлөө бүхий хүмүүстэй танилцах боломж гарах бөгөөд тэднээс тусламж гуйхаас ичих хэрэггүй. 

Хилэнц: Өнөөдөр таны тэвчээр ухааныг сорьсон асуудал гарч ирэх болно. Хэт их ачааллаас болж нэлээд их ядрах бөгөөд үүний хажуугаар чухал арга хэмжээнд оролцох ёстой болно. Ямар ч асуудал гарсан тэвчээртэй байхыг зөвлөж байна. Ингэж чадвал таны стресс багасаж, ажлаа үргэлжлүүлэн хийх чадвартай байх болно. Мөнгө санхүүгийн байдлыг сайжруулах цалин нэмэгдэх эсвэл амжилттай бизнесийн хэлэлцээр хийх зэрэг үйл явдал болох бололтой.

Нум: Өөрийн байр суурийг хадгалах арга замыг сайн ашиглахгүй бол таагүй нөлөө үүсэж магадгүй. Гэрээ хэлэлцээр хийх болон түншүүдтэй шинэ холбоо тогтооход таатай. Сайн санал ирвэл хүлээн авахад буруудахгүй. Аливаа зүйлийг олон талаас нь харахыг оролд. Боломжоороо бусдад туслах нинжин сэтгэлтэй байх нь таны нэр хүндийг өндөрт өргөнө.

Матар: Өнөөдөр ажил хэрэг амар байхгүй тул тайван, хүлээцтэй байхыг хичээгээрэй. Гэхдээ сонголт хийх, шийдвэр гаргахад хэцүү байдаг хэдий ч асуудлыг хойшлуулах нь зөв зам биш. Аз жаргалтай, баяр баясгалантай байж, уйтгар гуниг юу ч биш гэж өөртөө итгүүл. Зарим үед өрсөлдөгчдөдөө буулт хийх нь ухаалаг алхам байх болно. Таны цаг ирэхэд өөрийн хүчээ бүрэн харуул. Удахгүй санхүүгийн саад тотгор арилж магадгүй. 

Хумх: Хайнга байдал нь алдаа гаргах шалтгаан болж, үйл явдал буруугаар эргэхэд хүргэнэ. Хэт мөрөөдөмтгий байх тул эрсдэлтэй байдалд орох аюултай. Хялбар аргаар ашиг хайж хэрэггүй. Дассан нөхцөл байдал, орчноо түргэн өөрчлөх хэрэгтэй болно. Зөв хэмнэл аяндаа таны ажлын зорилго чиглэлийг эергээр тодорхойлох болно.

Загас: Өнөөдөр бүтээлч хүмүүсийн хувьд тааламжтай өдөр. Ажил мэргэжлийн амжилтын түлхүүр нь зоригтой шийдвэр гаргах явдал байх бололтой. Авьяаслаг хүмүүс өөрийн уран сэтгэмж, урам зориг дүүрэн давуу талаа ашигла. Үйл хэргийг тогтсон хэв журмын дагуу эсвэл тэсрэлт өөрчлөлтийн чанартай хийх эсэхээ ялга.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.23, 24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.17
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.24
Үзвэрийн хувиарууд
Image
2026.10.10