Dark Light
Нийгэм | 2026-10-29

ГЭРЭЛТ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан үе үеийн хотын удирдлагууд их хүрээний түүхэн нүүдлийг мөнхжүүлсэн Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Их хүрээ 1778 онд сүүлчийн нүүдлээ хийж, өнөөгийн Улаанбаатар хот оршин буй Алтан тэвшийн хөндийн Хүн чулууны хонхорт суурьшсан түүхэн үйл явдлыг дурсах зорилгоор уг гэрэлт хөшөөг босгосон юм. Энэхүү дурсгал нь нийслэл хотын үүсэл, хөгжлийн түүхийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, түүх соёлын үнэт өвөө эрхэмлэн дээдлэхийн бэлгэдэл билээ.

Нийслэлийн өдөр Улаанбаатар хотын түүхэн замнал, хөгжил дэвшил, үе үеийн удирдлага, иргэдийн хөдөлмөр зүтгэлийг эргэн дурсаж, нийслэлийн ирээдүйн хөгжлийн төлөөх нэгдмэл зорилгыг бататгах онцгой ач холбогдолтой өдөр юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08