Dark Light
Спорт | 2026-10-29

ДАШТ-2026 FIFA-Д 15 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО АВЧИРЧЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.БИЛЭГСАЙХАН
Image

2026 оны хөлбөмбөгийн ДАШТ FIFA-гийн тооцоолж байснаас өндөр орлого авчирчээ. Тэмцээний тасалбарын борлуулалтаас ойролцоогоор 5 тэрбум ам.доллар төвлөрүүлсэн нь 2022 онд Катарт болсон ДАШТ-ий тасалбарын орлогоос бараг тав дахин их үзүүлэлт юм.

FIFA анх төсөвтөө нийт 3.3 тэрбум ам.долларын орлого төлөвлөж байсан бол энэ удаагийн тэмцээнээс олсон нийт орлого ойролцоогоор 15 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ жилийн ДАШТ-ээр Катарын тэмцээнтэй харьцуулахад 40-өөр олон буюу нийт 104 тоглолт зохион байгуулжээ. Гэхдээ орлого огцом нэмэгдэхэд тоглолтын тоо өссөнөөс гадна тасалбарын үнийг эрэлтэд нийцүүлэн өөрчлөх бодлого болон FIFA-гийн албан ёсны платформоор дамжуулан дахин борлуулсан тасалбараас авдаг 30 хувийн шимтгэл голлон нөлөөлсөн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08