Dark Light
Нийгэм | 2026-10-29

ААН, КОМПАНИУДЫН ҮЛДЭГДЭЛ ТООЦООГ ИРЭХ 7 ХОНОГТ БҮРЭН ШИЙДВЭРЛЭНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2026.10.29) Багахангай, Хөшгийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн бүтээн байгуулалтад гар бие оролцсон дотоодын аж ахуйн нэгж, компаниудын удирдлага, төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр сайд бүтээн байгуулалтад хичээл зүтгэл, ажил хөдөлмөрөө дайчлан оролцсон нийт төмөр замчдад талархал илэрхийлж,  ирэх сарын эхээр төслийн гүйцэтгэгч "Монголын төмөр зам" ТӨХК-ийн удирдлага, инженер, техникийн ажилтнууд болон бүтээн байгуулалтад идэвх санаачилгатай, хичээл зүтгэлтэй оролцсон нийт төмөр замын байгууллагууд, төмөр замчдыг албан ёсоор хүлээн авч уулзах болно гэдгээ илэрхийллээ.  
Мөн төслийн хэрэгжилтийн хугацаанд уртасгасан цагаар, хоёр ээлжээр, өдөр шөнөгүй ажилласан дотоодын аж ахуйн нэгж, компаниудын үлдэгдэл тооцоо буюу санхүүгийн асуудлыг ирэх долоо хоногт бүрэн шийдвэрлэж, өр төлбөрийг нь барагдуулах болно гэдгээ онцоллоо. 
Энэ үеэр төмөр замын байгууллага, төрийн өмчит компани, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөлд Зам, тээврийн яамнаас 2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бүтээн байгуулалтын ажил, төсөл хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл танилцууллаа. 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ "Монголчууд бид өөрсдөө төмөр замаа барьж чаддаг болжээ. Энэ том бүтээн байгуулалтыг төмөр замчид та бүхэн бүтээн босгож, хийж чадлаа. Зам, тээврийн сайдын хувьд, Зам, тээврийн яамны хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа Багахангай-Хөшгийн хөндий, Эмээлт чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, дахин талархал дэвшүүлье.  Монголын төмөр замчид та бүхэн ирэх жилүүдэд ч бас зам, тээврийн салбарын дэд бүтцийг өргөжүүлж, эх орныхоо эдийн засагт том дэмжлэг үзүүлэх томоохон бүтээн байгуулалтыг хийж, түүх бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна" гэв. 
Мөн сайд хамтын ажиллагааны талаарх байр сууриа илэрхийлж,  "Миний хувьд, хэн нэгэн сайд дарга нар бус, ажил хийж чаддаг л  бол хэнтэй ч хамаагүй хамтран ажиллахдаа баяртай байх болно. Тиймээс та бүхэн ажил яриад, асуудал шийдүүлэх шаардлага гарвал хэдийд ч хамаагүй ирээд уулзахад миний өрөөний хаалга үргэлж нээлттэй байх болно" гэдгийг онцоллоо.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08