Dark Light
Гадаад | 2026-10-29

АНГАРАГИЙН "ХАРААГДСАН" ДАГУУЛ ФОБОС РУУ ХӨӨРСӨН ЯПОНЫ САНСРЫН ХӨЛӨГ АМЖИЛТТАЙ ГАЗАРДАЖ ЧАДАХ БОЛОВ УУ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Японы Сансар Судлалын Агентлаг (JAXA) 2026 оны 10 дугаар сарын 20-нд Танегашима арлаас Ангараг гарагийн дагуулуудыг судлах MMX (Martian Moons eXploration) хөлгийг амжилттай хөөргөлөө. Энэхүү даалгавар нь JAXA-ийн түүхэн дэх хамгийн зоримог алхам бөгөөд хөлөг Ангараг гарагт хүрч, түүний хамгийн том дагуул болох Фобос дээр газардан, тоос сорогч болон өрмийн тусламжтайгаар хөрсний дээж авч, 2031 онд Эх Дэлхийдээ эргүүлэн авчрах зорилготой юм. Эрдэмтэд эдгээр дээжний тусламжтайгаар Фобос нь Ангараг гарагаас тасарсан хэсэг үү, эсвэл алс холын солирын бүсээс татагдаж ирсэн биет үү гэдгийг тодорхойлохыг зорьж байна.

Япон улс өмнө нь "Итокава", "Рюгү" солируудаас хөрсний дээж авчирч байсан арвин туршлагатай тул энэ удаад амжилт гаргах магадлал өндөр гэж үзэж байгаа ч Фобос руу чиглэсэн түүхэн дэх бүх даалгавар өмнө нь бүтэлгүйтэж байсан хар бараан түүх бий.

Фобосыг чиглэсэн дэлхийн даалгавруудын "хараал": Зөвлөлт болон Оросын бүтэлгүйтэл

Фобос гэдэг үг нь грек хэлээр "Айдас" гэсэн утгатай бөгөөд өмнө нь ганцхан улс буюу Зөвлөлт Холбоот Улс (бас түүний залгамжлагч Орос) л энэхүү дагуул руу хөлөг илгээхээр зориглосон ч бүгдэд нь бүтэлгүйтэж байжээ.

  • Фобос 1 (1988 он): Зөвлөлтийн хяналтын төвийн инженер хөлөг рүү тушаал илгээхдээ компьютер дээр ганцхан үсэг дутуу шивснээс болж, хөлөг сансарт хяналтгүй эргэлдэж, холбоо тасарсан байна.

  • Фобос 2 (1989 он): Ангарагийн тойрог замд хүрч, Фобосын зургийг авч чадсан ч газардагч төхөөрөмжөө буулгахын яг өмнө хөлгийн компьютер гацаж, удирдлагагүй болон сүйрчээ.

  • Фобос-Грунт (2011 он): Орос улс Фобосоос хөрсний дээж авахаар хөөргөсөн ч хөлгийн пуужин хугацаандаа асахгүй саатсаар Дэлхийн нам тойрог замаас гарч чадалгүй, 2012 оны 1 дүгээр сард агаар мандалд шатаж устсан байна.

Фобос дээр газардах нь яагаад хэцүү вэ?

Фобос нь ердөө 14 миль (бараг 22 км) урттай маш жижиг биет тул татах хүч нь дэвсэгт адил туйлын сул, хөлөг тогтож үлдэхэд хэцүү байдаг. Мөн тэрээр Ангараг гарагийн гадаргуугаас ердөө 3,700 милийн (6,000 орчим км) өндөрт буюугарагийн татах хүчний хүчтэй нөлөөлөл дунд (татах хүчний нүхэнд) оршдог  тул хөлөг хажуугаар нь зөрж өнгөрөх эсвэл Ангараг руу унах өндөр эрсдэлтэй аж.

Хэрэв Японы MMX хөлөг ирэх жил Ангарагт хүрч, Фобос дээр хоёр ч удаа амжилттай газардаж чадвал сансар судлалын түүхэнд шинэ хуудас нээх юм. Сонирхуулахад, Фобос дагуул нь жил ирэх тусам Ангараг гараг руу ойртож байгаа бөгөөд ирэх 50-100 сая жилийн дараа гарагийн татах хүчинд үйрч, сансрын тоосон цагираг болон хувирах эсвэл Ангараг дээр унаж сүйрэх тавилантай ажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08