Dark Light
Нийгэм | 2024-12-30

Энэ 7 хоногийн зурхай

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ 7 хоногийн /2024.12.30-2025.01.05/ 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Долоо хоногийн эхээр хамтарсан арга хэмжээ явуулахад таатай. Амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Сэтгэл санааны тааламжгүй байдал нь хувийн харилцаанд муугаар нөлөөлөх тул аль болох эерэг байхыг хичээ. Өөрийн үзэл бодлоо зөв илэрхийлэх юм бол хүрч болох боломжоо ойр дотнын хүмүүстээ харуулах болно. Долоо хоногийн дундуур ажил хэрэг шахуу болж оволзоно. Их ажлыг та угтан авч, эрч хүчтэй даван туулах хэрэгтэй. Харин ахмад настай хониныхон ажил амьдралдаа туршлага, мэдрэмжээ ашиглаж чадвал сэтгэл хангалуун байх болно. Гэр бүлдээ цаг гаргах, тайван орчинд байх төлөвлөгөө гаргах нь үр дүнтэй. Харин долоо хоногийн сүүлээр удирдлагаас авсан үүргээ цаг хугацаанд нь сайн биелүүлэхийг хичээ. Өөртөө илүү итгэ. Бусдын ятгалгаар, азтай байдлаар хөрөнгө мөнгө олно гэж хууртах хэрэггүй. Аливаа зүйлийг олон талаас нь бодож тунгаан шийдвэрээ гаргаарай. Хэчнээн ажил ихтэй ч хувийн амьдралдаа цаг зав гарга. Худалдаа арилжааны яриа хэлэлцээр амжилттай болох магадлалтай. Хамт олноороо цугларах, шинэ хүнтэй танилцах нь таны хувьд ашигтай байна.

Үхэр: Энэ долоо хоногт хэрэгтэй хүмүүстэй харилцаа холбоо тогтоосноор ажил хэргээ бүтээх арга замыг олох бололтой. Аливаа хууль шүүхтэй холбоотой асуудлууд таны талд нааштайгаар шийдэгдэнэ. Хуурамч зан, бүхнийг өөрийнхөөрөө байлгах гэсэн сонирхол тань бусад хүнийг өөрөөсөө холдуулах шалтгаан болж магадгүй. Хийсэн алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан ч үүнийг хийлгүй үлдээж болохгүй. Зарим хүний танд төрүүлэх анхны сэтгэгдэлд бүү үнэмш. Магадгүй таны зөн билэг төөрсөн байж болно. Хайртай хүнээ гомдоох юм бол урьдчилан тооцоогүй муу нөхцөл байдал үүсэж магадгүй. Таныг дэмжих нөлөө бүхий хүмүүстэй танилцаж магадгүй. Арилжаа наймаа хийх бол эрсдэлийг хамгийн их байхаар тооц. Хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулах ажилд ахиц гарна. Зарим нөхцөл байдал таныг шахаанд оруулна. Харин хууль дүрэм зөрчихөөс болгоомжил. Энэ долоо хоногийн сүүл рүү бусдыг өөртөө татаж байр сууриа бэхжүүлнэ. Гэр бүлийн харьцаанд зохицуулах асуудал гарсан ч ойрын хугацаанд том бэрхшээл үүсэхгүй бололтой. Хайртай хүндээ дотоод сэтгэлээ зөв илэрхийл. Нөхцөл байдалд түргэн үйлдэл хийх шаардлага үүсэж байна. Эхэлсэн ажлаа дуусгах цаг болжээ. Таны хүсэл мөрөөдөл хаашаа чиглэнэ түүнийг дага. Гэхдээ аз сорьж, эрсдэлтэй туршилт бүү хий. Амьдралын хэв маягаа өвөрмөц байлгах гэж бүү оролд. Энгийн байдлыг эрхэмлэ. Чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрөөхийг хичээ.

Хамтатгах: Долоо хоногийн эхээр хайр дурлалын харилцаанд сайхан мөч тохионо. Хамгийн дотнын хүнтэйгээ хуваалцах сайхан мэдээтэй учирна. Уран бүтээлч хүмүүсийн хувьд өөрийгөө илэрхийлэх өнгө аяс, хэв маягаа өвөрмөц байдлаар бүтээлдээ тусгах бөгөөд энэ нь маш сонирхолтой үр дүн авчрах болно. Тэвчээртэй байдлаа ил гарган ямар ч нөхцөл байдалд амар амгалан байдлаа хадгалах хэрэгтэй. Бусдаас өө сэв хайлгүй хамтрах нь танд давуу талыг бий болгоно. Долоо хоногийн дундуур хариуцлагатай нягт нямбай байж, ирээдүйн сайн сайхныхаа төлөө бүх хүчээ зориул. Таны амжилтын гол үндэс нь өөртөө итгэлтэй байдал байх болно. Тэмцэл өрсөлдөөн танд гэнэтийн нөхцөл тулгасан ч шийдвэр гаргах гэж бүү яар. Буруу алхам хожим маш их саад тотгор учруулна. Харин долоо хоногийн сүүлээр хувийнхаа харилцаагаа улам төгөлдөржүүлэх болон хамтын үйл ажиллагаанд өөрийгөө илэрхийлэх боломж олгосон үйл явдал болно. Саад бэрхшээлийг ч боломж болгон хувирга. Олон хүнд бүтээлч төлөвлөгөө дүүрэн байх нь од эрхсийн нөлөө шинэ зүйлд суралцахад саад болно. Хувийн амьдрал, эрүүл мэнддээ сайн анхаар. Тэднийхээ сурлага хүмүүжилд ахиц гаргах боломжийг эрэлхийл.     

Мэлхий: Энэ долоо хоногийн эхээр од эрхэс зөв үйлдлийг харамгүй тэтгэх бололтой. Харин эрүүл мэнддээ хайхрамжгүй хандах нь асуудлыг хүндрүүлэх шалтгаан болно. Учир нь энэ үед хууч өвчин сэдрэх магадлалтай. Ажил амьдралаа аль алийг нь тэгш зохицуулах хэрэгцээ ихэснэ. Бүх зүйл дээр хосууд санаа нийлэхгүй гэдгийг санаарай. Хариуцлагатай шийдвэр гаргах болон идэвхтэй үйл хөдлөлөөс татгалзах хэрэгтэй. Долоо хоногийн дунд үед баярын уур амьсгалтай, амралтын байдалтай өдрүүд үргэлжилж буй ч ажлын хэмнэлээ алдахгүй байх шаардлагатай байна. Эрч хүчээ алдахгүйгээр ажил амьдралын хэмнэлээ жигд байлгахад анхаар. Ажлын амжилтад мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөг хэрэгжүүлэх нь сайнаар нөлөөлнө. Гэнэтийн үйл ажиллагаанд тохиромжгүй. Олны хөл үймээнээс холхон байгаарай. Ажил хэргийн асуудлаа шийдсэнээр нэмэлт орлогын эх үүсвэр олно. Биеийн болон сэтгэлийн эрч хүчээ сэргээ. Хүмүүстэй идэвхтэй харьц. Гэнэтийн сайхан мэдээ ирнэ. Таны ойр дотнын хүн гэнэтийн бэлэг өгнө. Амьдралыг үзэх үзлээ өөрчлөх сонирхолтой зүйл олж мэднэ. Эд материаллаг амьдралын хязгаараас гарч оюун санааны өөрчлөлт хийж магадгүй. Тайван байдал, тэсвэр тэвчээр нь таны түшиг тулгуур болно.         

Арслан: Долоо хоногийн эхээр хэлэх үг болон хийх үйлдэлдээ хяналттай, болгоомжтой байхгүй бол таны алдаан дээр дөрөөлөх хүмүүс эргэн тойронд тань олон байгаа гэдгийг санаарай. Хамтын ажиллагаанд өөрийн давуу талыг харуулах боломж гарна. Од эрхсийн нөлөөгөөр аз хийморьтой байж, хайрын харилцаа ч бүтэмжтэй байх болно. Гоо сайхныг мэдрэмж нэмэгдэнэ. Гэр бүл, үр хүүхдүүддээ гол анхаарлаа хандуул. Харин худалдаа наймаа хийхдээ анхааралтай бай. Долоо хоногийн дундуур бусдаас ирэх мэдээлэлд болгоомжтой хандаарай. Хэн нэгэнд гомдоллох болон худлаа ярих хэрэггүй. Учир нь таны санаандгүй хэлсэн үг хожим таны эсрэг ашиглагдана. Найз нөхдийн харилцаа үнэнч байх хэдий ч зарим зүйл дээр санал зөрөлдөнө. Зарим харилцааг хянах шаардлага гарна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт, худалдаа арилжаа хийх хэрэггүй. Боломжоо алдвал мөнгөгүй болж мэднэ. Харин долоо хоногийн сүүлээр сонирхолтой нөхцөл байдал үүсэхэд бэлэн бай. Хүлээн авсан үүргээсээ татгалзах нь таны нэр хүндийг унагахад хүргэнэ гэдгийг бүү мартаарай. Гэхдээ ямар нэг шинэ ажил бүү эхэл. Өөрийн хувь заяатайгаа эвлэрэлгүй бэрхшээлийг сөрөн, нөхцөл байдлыг ашигтайгаар эргүүлж чадна. Бусад хүмүүс юу хэлэх хамаагүй тэвчээртэй л бай. Ажлын үр дүн л чухал байна.           

Охин: Энэ долоо хоногт ажиллаж амьдарч байгаа орчин нөхцөлөө өөрчлөх алхмыг хийнэ. Нэг хэвийн байх дургүй таны сониуч, уйдамхай зан зүгээр суулгахгүй бололтой. Таны дур булаам байдал эргэн тойрныхоо хүмүүсийг өөртөө татах болно. Аливаа нөхцөл байдалд зохицож, бусадтай тааламжтай харилцахыг хичээх болно. Та өөрийн дотоод мөн чанар болон хувийн зохион байгуулалтыг сайжруулснаар нэр хүндээ өсгөж чадна. Амьдралын гайхамшигтай мөчийг зүрх сэтгэлээрээ мэдэр. Найз нөхөдтэйгөө ердийнхөөс илүү сайн харилцаатай байна. Ажлын амжилтад бүтээлч үйл ажиллагаа сайнаар нөлөөлнө. Харин бизнес эрхэлдэг хүмүүс жигд үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байх болно. Зарим хүмүүс ажлын байрны ашигтай санал хүлээн авах боломжтой. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн тайлан гаргах, бичиг баримтуудыг бүрдүүлэхэд таатай үе. Төлөвлөгөө, үйл ажиллагаагаа зөв чиглэлд нь оруулж засах хэрэгтэй. Анхаарлаа сайн төвлөрүүл. Хамгийн ачаалалтай үе удахгүй ирэх болно. Албаны харилцаанд хувийнхаа хандлагыг бүү хутгалдуул. Шинэ ажил эхлэхэд тохиромжгүй үе. Хийж буй ажил хэрэгтээ бизнес, санхүүгийн холбоотой чухал шийдвэр гаргана. Идэвхтэй эрч хүчтэй байснаар эргэн тойрондоо эерэг уур амьсгал болон амьдралаа дээшлүүлэх баталгаа бий болгоно. Бизнесийн ажилд амжилт олж чадна. Орлогоо бага гэхгүй атга атгаар ахиулан нэм. Бусадтай үүсгэсэн хоосон харьцаа, ашиггүй хамтын ажиллагааг таслан зогсоох эр зориг гарга. Өөрийн зан аашны сул талаа өмөөрөх байдал бүү гарга.           

Жинлүүр: Долоо хоногийн эхээр сонирхолтой нөхцөл байдал болон шинэлэг үйл хэрэгтэй тулгарч магадгүй. Таны мэдрэмж бүхий л асуудлыг төвөггүй зохицуулж чадна. Хийж бүтээх хүсэл тань хурц тодоор илрэх ба урлагийн хүмүүс илүү амжилт олох болно. Олон хүнтэй харилцах, хайрын болзоонд явах, бага зэрэг зугаа цэнгэл хөөх зэрэг нь танд цагийг сайхан өнгөрөөх боломж өгнө. Сэтгэл хөдлөл хэтэрч болохгүй тул өөрийн хийх үйлдлээ сайтар тооцоолж бай. Харин долоо хоногийн дундуур ирж буй шинэ оны төлөвлөгөөндөө анхаар. Өнгөрсөн асуудлаас болж харьцаагаа бүү муутга. Хосуудын харьцаа таагүй болж мэднэ. Санхүүгийн асуудал бэрхшээл ихтэй ч боломж байсаар байна. Ажил хэргийн түншүүд сайхан санал тавина. Таны ухаалаг зан, мэдлэг боловсролын түвшингээс их зүйл хамаарна. Хууч өвчин сэдрэх магадлалтай тул урьдчилан сэргийлэх эмчилгээг яаралтай эхэл. Долоо хоногийн сүүлээр та биеэ барьж, амьдралын хэмнэлээ ажил хэрэгч урсгалд оруулбал харилцан ашигтай зөвшилцөлд хүрнэ. Хэдийгээр та бүх зүйлд бэлэн байсан ч болгоомж илүүдэхгүй. Гэхдээ хэт анхаарал хандуулж, өөрийгөө хүчлэх хэрэггүй. Аливаа бүхнийг тайвнаар алсаас ажигла. Өмнө нь дуусгаагүй ажлаа шалгаж, анхаарлаа хандуул. Өөрийн ажил төрөл, хамтын холбоогоо сайнаар төлөвлө.             

Хилэнц: Долоо хоногийн эхээр хамтрагч болон ивээн тэтгэгч нарын тусламжтайгаар санхүүгийн амжилтад хүрч чадна. Харилцан шүтэлцээ бүхий харилцаа нь таатай байх үе. Олноос онцгойрох оролдлого төдий л амжилт олохгүй байх. Хайртай хосуудын дунд хий хоосон хардалт сэрдэлт бий болж магадгүй гэж од эрхэс сэрэмжлүүлж байна. Долоо хоногийн дундуур шинэ ажлаа эхлүүлэхдээ бэлтгэл муутай байгаа бол шинэ боломж, шинэ жилийг хүлээх хэрэгтэй. Баярын ширээний ард аль болох сайн сайхныг төсөөлөн хөгжил хөөртэй суугаарай. Эрч хүчтэй байх тул хүссэн зүйлээ хийх эрмэлзэл давамгай байна. Муу зуршлаа засахгүй бол эрүүл мэндэд муугаар нөлөөлнө. Харин долоо хоногийн сүүлээр эрүүл мэндэд асуудал тулгарч мэднэ. Хэн нэгэн амжилтаас тань булаацалдан, багагүй төвөг чирэгдэл болно. Эмэгтэй хилэнцийнхэн бусадтай амжилттай ойлголцож харьцангуй тайван байж чадна. Ажил хэргийн үүрэг хариуцлагадаа түүртэх нь цаашдын үйл ажиллагаанд саад болно. Ахуй амьдралын эмх замбараагүй байдал нь асуудал гаргаж болзошгүй.           

Нум: Энэ долоо хоногт найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ аль болох олон цагийг хамтдаа өнгөрүүлээрэй. Эргэн тойрны уур амьсгал ч сайхан болж эхэлнэ. Биеийн хүчний болон оюун ухааны ажил аль аль нь амжилттай байна. Шинэ жилийн уур амьсгал эргэн тойронд дүүрэн байх тул ихэнх хүмүүсийн нүүрэнд инээмсэглэл тодрон байна. Гэр бүлийн баяр хийхэд тохиромжтой. Мөн өөрийн хэрэгцээнд тохирсон хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой байна. Хайртай хүмүүсийнхээ амьдралыг өөрчлөх ямар нэг зүйлийг шинээр эхлэх юм бол амжилттай байх болно. Дотнын хүмүүстээ зориулан бэлэг худалдан авахад тохиромжтой. Хуучны ашиг багатай, зардал чирэгдэл ихтэй ажлаасаа зоригтой салах шийдвэр гарга. Өөрийн дутагдалтай талуудыг олж харж чадна. Энэ нь хоосон мөрөөдөл, хэрэггүй бодлоос салахад тусална. Долоо хоногийн сүүл рүү сэрэмжтэй байж, зусарч бялдууч хүмүүсээс хол байх хэрэгтэй. Хайр сэтгэлийн асуудал тогтвортой байвал өөртөө итгэлтэй өөдрөг байна. Хэт баригдмал амьдралаас татгалзаж, аливаа олон нийтийн арга хэмжээнд идэвхтэй оролцох үе. Амжилт олж, санхүүгээ дээшлүүлэх боломжтой. Таны ажил амьдралд тааламжтай нөлөөлөх үйл явдал тохиолдоно. Үүнийг зөв ашиглавал амьдрал ахуй болон эрүүл мэндийн санаа зовоосон зүйлийг шийдэх боломж гарна. Тооцоо сайтай шийдвэр гарга. Хамтрагч түнштэй хийх гэрээ хэлэлцээрийн заалтуудыг сайн тооцоол. Хайхрамжгүй байдал, олон асуудлыг нэг дор шийдвэрлэх гэснээс та алдаа гаргаж магадгүй.                   

Матар: Энэ долоо хоногийн эхээр таагүй зүйл, элдэв шуугиан дэгдэх магадлал өндөртэй байна. Үр хүүхдэдээ анхаарал тавих үе. Гэр бүлийнхээ одоогийн нөхцөл байдлыг нягталж үзэх хэрэгтэй. Зарим хэрэгцээтэй худалдан авалтаа мөнгө санхүүгээ зохицуулан хийх хэрэгтэй болно. Одоогийн орлого зарлагаа зөв тооцоолох нь цаашид хийх үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Долоо хоногийн дунд үед  сонирхолтой учрал таныг хүлээж байна. Хайртай хосуудын харьцаа улам дотносно. Хэт сэтгэлийн хөөрөл бүү гарга. Олсон амжилтаа хадгалах болон ахиулах боломж гарч байна. Харин хуучин болон итгэл алдсан түншүүдтэй харьцаагаа дахин сэргээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Зарим хүмүүс тохиолдсон үйл явдлаас болж сэтгэл санаагаар унаж мэднэ. Илүү хүнд байдалд байгаа хүний нөхцөл байдлыг өөрийнхтэй харьцуулан бодож, толгойгоо өөд нь өргө. Гэр орон, үл хөдлөх хөрөнгийн асуудалтай холбоотой үл ойлголцол үүснэ. Өөрт байгаа зүйлээ чамлах хэрэггүй. Олон хүн амьдрах орчноо өөрчлөх сонирхолтой байна. Долоо хоногийн төгсгөл үед санхүү мөнгөний байдал тогтвортой байна. Албан тушаал дэвшиж магадгүй. Хариуцлагатай бөгөөд бүтээлч хандлагын ачаар энэ бүхэн ирснийг үргэлж санаж яв. Ажил амьдралдаа баримтлах үзэл бодолдоо тогтвортойгоор итгэлтэй бай. Хуримтлуулсан мэдлэгээ амьдралд зөв ашиглах нь чухал. Анхаарвал зохих гэр бүлийн олон асуудалд ихэнх цагаа зарцуулна. Ихэнх асуудал таны буруугаас болж өдийг хүрсэн тул яаралтай шийдэхээс өөр аргагүй байдалд орно.             

Хумх: Долоо хоногийн эхээр бүтэн жилийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэх хэрэгтэй. Ирээдүйн амьдралынхаа сайн сайхны төлөө ирэх жилийн төлөвлөгөөгөө сайтар бодож тооцон гаргаарай. Идэвхтэй зүтгэлтэй байж гэмээнэ танд амжилт ирнэ. Алсаас сонирхолтой мэдээ ирэх бололтой. Амьдралын чухал өөрчлөлтөд өөрийгөө бэлд. Долоо хоногийн дундуур хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах боломж олж харна. Гэхдээ маш их идэвх зүтгэл шаардана шүү. Хэрэгжүүлж эхэлсэн төсөл дээрээ шинэ хамтрагчтай болох асуудлыг сайн шалга. Амжилтад хүрэх эрмэлзэлтэй хүмүүс ямар ч үед ажил хэргээ хойш тавьдаггүй. Санаа нийлэх хүмүүстэйгээ хамтран ажиллах боломж гарна. Өөрийн ур чадвараа ашиглан санасан төлөвлөснөө хэрэгжүүлэхэд тохиромжтой үе. Харин долоо хоногийн сүүлээр ойлгомжгүй нөхцөл байдлыг өөрийн дотоод мөн чанараар даван туулах аргыг олоорой. Биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвар муудах магадлалтай. Муу энерги их үе тул элдэв түрэмгийлэлд өртөхөөс сэргийл. Бясалгал тайвшрал бий болгох дасгал хий.

Загас: Энэ долоо хоногт амьдралаа сайжруулах таатай боломж гарч ирнэ гэдгийг санаарай. Олдсон боломж болон хэрэгцээтэй мэдээллийг сайн ашиглах нь чухал байна. Танин мэдэх тал дээр хүчин чармайлтаа нэмэгдүүл. Мэдлэг боловсролтой хүмүүсээс суралц.Үр хүүхдүүдээ баярлуулсан, гэр бүлийн баяр өргөн хүрээнд өрнөх болно. Найз нөхдийн хүрээлэл өсөн нэмэгдэх хандлагатай байна. Холоос сонирхолтой мэдээ ирж, хойшдын амьдралд багагүй нөлөө үзүүлнэ. Эрүүл мэндээ анхаар. Хоол хүнсэндээ анхаарал хандуулж их идэхгүй, биед ашигтай бүтээгдэхүүн сонгохыг хичээ. Дур булаам харагдах нь таны амжилтын гол үндэс болно. Амьдралын түвшингөө дээшлүүлэх, хэтийн төлөвөө сайжруулах зэрэг зорилгоор шинэ зүйл сэдэх нь чухал байна. Долоо хоногийн сүүл рүү санхүүгийн тайлангаа дахин дахин нягталж шалга. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хэрэгтэй харилцаа тогтоож чадна. Нөлөө бүхий хүмүүсийн зөвлөгөө ажил амьдралын аль алинд сайнаар тусална. Таны эелдэг, нийтэч занд найз нөхөд тань татагдана. Хайртай хүн тань сэтгэл зүрхэнд хамгийн үнэтэй байр суурь эзэлнэ. Хувийн амьдралд зарим өөрчлөлт гарна. Урьдын алдаагаа бодон, санаагаа зовоох хэрэггүй. Худалдаа наймааны ажилд аз бага зэрэг хэрэг болж ч мэднэ. Амжилтдаа бүү эргэлз. Шинэ сэдэл уран бүтээлийн эрч хүчийг нэмэгдүүлнэ. Гэнэтийн сэтгэл зүйн дайралтад өртвөл уурлаж бухимдалгүй, нөхцөл байдлыг хянахыг хичээ. Буруутай үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байгаарай.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11