Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд хий тээвэрлэж явсан том оврын машин дэлбэрч их хэмжээний хохирол учирсан билээ. Галын улмаас онцгой байдлын газрын 3 албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, 9 хүн хөнгөн, хүнд гэмтэж, 26 иргэнд угаарын хийн хөнгөн зэргийн хордлогын шинж илэрсэн бол 36 тээврийн хэрэгсэл, 4 барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан харамсалтай үйл явдал болсон.
Галын шалтгаан нөхцөлийг урьдчилсан байдлаар дүгнэхэд байгалийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан автомашин тойрог дээр хөдөлгөөн үйлдэх явцдаа зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн хэмээн тогтоосон. Мөн дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны төсөвлөсөн. Мөн газ тээвэрлэж явсан Дашваанжил компанийн автомашин нь ХАБ-ын дүрэм журам мөрдөөгүй, тээврийн хэрэгслийн зөвшөөрөл байхгүй зэрэг олон зөрчлүүд илэрсэн.
"Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас одоогоор 18.8 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирсан 7 хүний амь нас хохирсон уг хэрэгт "Дашваанжил" компанийн удирдлага Г, жолооч Р нарт "Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон", "Хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан" хэрэгт яллагдагчаар татаж шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл уг хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 11:00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын урлагийн танхимд зохион байгуулагдах юм.
Бид шүүх хурлыг шууд дамжуулан эргэн мэдээлэн болно.