Dark Light
Нийгэм | 2025-04-22

“БАЙГАЛЬ ОРЧНЫ НОБЕЛЬ” ГОЛДМАНЫ ЭЗЭН МОНГОЛООС ТОДОРЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Голдманы нэрэмжит Байгаль орчны шагналын 2025 оны долоон ялагчийг зарласны дотор Монгол хүн багтсан баярт үйл явдал тохиолоо. Энэхүү шагнал нь байгаль орчныг хамгаалах үйлсэд манлайлсан эрхмүүдэд олгодог дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Нэг тивээс ердөө нэг л идэвхтнийг сонгон хүрээлэн буй орчноо хамгаалах үйлсэд гаргасан амжилт, манлайллыг нь үнэлэн энэхүү шагналыг олгодог ба Монгол Улсаас Голдманыг гурав дахь удаагаа хүртсэнээр Ази тивийн шилдгүүдийн тоонд багтаж байна. Монголын нэрийг тив дэлхийд цуурайтуулсан эрхэм бол Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул, 80 настай Лувсандашийн Батмөнх. Тэрээр тэтгэвэртээ гарснаас хойш нутаг усаа хамгаалах үйлсийг манлайлж, инженерийн тооцоолох ухаанаа ашиглан нутгийн ард олонтойгоо хамжиж, Хөвсгөл сумандаа 500 мянган га газрыг орон нутгийн болон улсын тусгай хамгаалалтад авхуулжээ.

БАЙГАЛЬ ХАМГААЛЛЫН ХАМГИЙН ШИЛМЭЛ, ДЭЭД ХЭЛБЭР БОЛ ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХ

Л.Батмөнх: “Би Дорноговь аймгийн уул уурхайн гурван үйлдвэрт ажиллаж байгаль орчинд үзүүлж буй хор хохирлыг нүдээр үзэж, биеэр туулсан хүн. Иймдээ ч нутгийнхаа онгон дагшин байгаль, нүүдлийн мал аж ахуй, зэрлэг амьтан, түүхэн дурсгалт газруудыг байгаагаар нь хадгалахыг хүссэн. Ийм шагнал авна гэж харин бодсонгүй. Энэ үйлсэд хамтран зүтгэсэн нутгийн зон олондоо баярлалаа. Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтад авахаа зарласан анхны улс. Хууль ёсны дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан хүсэлтийг минь төр хүлээн авч, дэмжиж ажилласан нь энэ амлалтдаа үнэнч байгааг илтгэнэ. Миний хүсэл бол уул уурхайг хариуцлагажуулж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг болгох юм” гэлээ. Байгаль хамгааллын хамгийн шилмэл, дээд хэлбэр бол тусгай хамгаалалтад авах явдал билээ.

Эх сурвалж | The Nature Conservancy in Mongolia
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11