Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон явган хүний зорчих хэсэгт саад учруулж буй ТҮЦ-үүдийг нүүлгэх ажил үргэлжилж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн холбогдох албаныхан энэ сарын 14-16-ны өдрүүдэд нийт 38 байршилд 63 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, орчны бохирдлыг цэвэрлэж байна. Тус дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ ачиж, нүүлгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 204 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлээд байна. Үүнд:
1-р хороо: Богд ар баруун талын буудал-2
2-р хороо: 25-р эмийн сангийн автобусны буудал, ТБД-Андууд орчмын буудал орчмын автобусны буудал,бусад байрлал-13
3-р хороо: 71, 72-р байрны зам дагуу-4
4-р хороо: Жасрайн гудамж, 25-р эмийн сангийн автобусны буудал орчим, бусад-4
5-р хороо: 3-р эмнэлгийн автобусны буудам орчим-19
6-р хороо: Жем молл орчим-3
7-р хороо: 3,4-р хорооллын эцэс замын урд хэсэг-3
8-р хороо: Ард аюушийн гудамж-3
13-р хороо: Дархан нэхий, Хишиг төв-7
14-р хороо: Өргөө гудамж, Москва автобусны буудал-13
15-р хороо: Байгаль эх цогцолбор болон бусад-3
16-р хороо: Баруун 4 зам, модны 2 орчмын буудал-13
17-р хороо: Дамдинбазарын гудамж, Модны 2 орчим-4
18-р хороо: Сентоза буудлын зам дагуу-27
19-р хороо: 3,4-р хороолол, Парадокс буудал-6
20-р хороо:5 шар, Сүлжмэл, 32-н гүүр-13
21-р хороо:Гэмтэл буудал, Дэнж-5
24-р хороо:Алтай хотхон буудал-6
25-р хороо:Хангай хотхон, Биг барилгын материал-3
26-р хороо: Орон сууцны дунд-2
27-р хороо: Улаан гүүр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн, бусад-4
28-р хороо:3-р эмнэлгийн урд автобусны буудал-1
29-р хороо:32, Хархорин, Саппоро автобусны буудал-24
30-р хороо: ЭТАЧ АШУҮИС-ийн зүүн талд-2
31-р хороо:Гэмтлийн эмнэлэг орчим Монос эмийн сан баруун тал-5