Монгол Улсын арслан Э.Оюунболдын барилдах эрх сэргэх нь нээлттэй. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас энэ талаар тодруулахад “Э.Оюунболдын барилдах эрх сэргэвэл өнөөдөр ч сэргэх боломжтой” гэсэн юм. Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч Үндэсний бөхийн холбооны төлөөллүүд уулзалтад очоогүй аж. Энэ уулзалтаар Э.Оюунболд арслангийн барилдах эрхийг сэргээх асуудлыг нэг талдаа гаргаж шийдвэрт хүрэх ёстой байсан. Гэвч Үндэсний бөхийн холбооны төлөөлөл ямар нэгэн хүндэтгэх шалтгаангүйгээр уулзалтад очоогүй байна.
Эх сурвалжийн мэдээллээр Э.Оюунболдыг барилдах эрхийг түдгэлзүүлэхэд маш олон процессын алдаа гарсан. Хүний эрхийн маш олон зөрчилтэй шийдвэр гарсан тухай мэдээлсэн. Тиймээс түүний барилдах эрхийг сэргээхэд хэзээ л бол хэзээ сэргэх боломжтой хэмээсэн юм.