Dark Light
Улс төр | 2025-12-16

ТББХ: НААДАМ, ЦАГААН САР АМРАЛТТАЙ ДАВХАЦВАЛ АЖЛЫН ӨДРҮҮДЭД ШИЛЖҮҮЛНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2025.12.16/-ийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүн П.Дэлгэрнаран өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлсэн П.Дэлгэрнарангийн хүсэлтийг хуулийн дагуу хэлэлцэн, хуралдаанд оролцогч гишүүдийн 58.8 хувийн саналаар чөлөөлөхийг дэмжиж үүрэгт ажлаас чөлөөлөн, СЕХ-ны даргыг шинээр томилох хүртэл даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэхийг орон тооны нарийн бичгийн даргад даалгах тухай УИХ-ын тогтоол төслийг чуулганы хуралдаанд танилцуулахаар тогтов. 
 
Үүний дараа Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж дууслаа. Хуулийн төсөлд “Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ” гэж заасан байсныг Үндэсний их баяр наадам, цагаан сар тухайн 7 хоногийн амралтын өдөртэй давхацсан тохиолдолд дараагийн 7 хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амарна гэсэн зохицуулалт оруулж байгаа юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21