Dark Light
Улс төр | 2025-12-17

О.ЦОГТГЭРЭЛ: 40 САЙДТАЙ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАХ НЬ ЭЭ

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл: УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдах шаардлага гарч хуралдлаа. Монгол Улсын Засгийн газрын дэд сайдуудыг томилж байгаа асуудал, төрийн үрэлгэн бүтэц хэзээ яаж буурах вэ, аж ахуйн нэгжүүд хэцүү байдалд орлоо. Түрүүчээсээ дампуурлаа. Бид татвар хураах төрийн хүчирхийллийн тухай яриад байдаг. Нөгөө талд татвар төлж байгаа аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал хүнд байна. Бүс нь тасарлаа. Ийм нөхцөл байдалтай байхад Төрийн хэмнэлтийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийм байхад Монгол Улсын Засгийн газраас дэд сайдуудыг нэмж томилж, 40 сайдтай болж хувирч байна. Түүнийгээ тайлбарлахдаа хяналтын менежер, бүтээмжийн менежерийг цомхотгосон, ийм тийм гэж худлаа үнэн тоо ярьдаг. Энэ бүгдийг бүгдэнг нь цомхотгох ёстой. Засгийн газар төрийн албан хаагчийн 8 хувийг цомхотгоно гэж тоо оруулж ирж байсан. Тиймээс АН-аас ээлжит бус хурал хийж, Монгол Улсын Засгийн газарт, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 
Шаардлагад: 
Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн тодорхой бодлогогүй, улс төрийн систем авлигад бүрэн идэгдэж ялзарсны уршгаар эдийн засаг зогсонги байдалд орж, эдийн засаг агшиж эхэлж байна. Аж ахуйн нэгжүүд татварын өртэй дансаа хаалгаж, боловсрол, эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, иргэдийн амьжиргаа доройтож, эмзэг хэсэг нь хүнсний хомсдолд орох аюул нүүрлэж байна. 2025 оны төсвийн орлого тасарч, төлөвлөсөн хугацаандаа хөрөнгө оруулалт хийгдэхгүй, аж ахуйн нэгжүүд гүйцэтгэлийн төлбөрөө авч чадахгүй ирэх оны төсөв өртэй эхлэх нөхцөл байдал бүрдэж байна. Нэн даруй татварын дарамтыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг тэтгэх, төрийн данхар бүтцийг цомхотгох, Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллах онцгой шаардлага үүслээ. ЕС Г.Занданшатарын ЗГ эдийн засгийн өнөөгийн байдалд бодит дүгнэлт өгөх чадамжгүй, эдийн засгийн өсөлтийн суурь болох аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүсэлгүй, иргэдийн амьжиргааг хамгаалах асуудлыг үл тоож байна. 20 сайдтай төрийн өнөөгийн данхар бүтцийг бууруулахын оронд 16 дэд сайд нэмж томилох, шинээр агентлаг байгуулах харалган шийдвэрүүдийг гаргаж байна. Үүгээрээ өмнөх Засгийн газрын алдаа завхралыг засаж, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, авлига тэмцэнэ гэж найдсан олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байна. Иймээс АН-ын бүлэг ЕС Г.Занданшатарын Засгийн газрын өнөөдрийн буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд гаргасан дэд сайд томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын өнөөгийн данхар бүтцийг цомхотгох шийдвэр боловсруулж, намрын чуулганд УИХ-д оруулж ирэхийг АН-ын бүлгээс шаардаж байна. энэхүү шаардлагыг биелүүлэхгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг АН-ын бүлгээс тавих болно гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж АН-ын бүлгээс шаардлагыг баталлаа. 
АН Засгийн газраас гарсан. Бид ямар нэгэн хүн томилох, ямар нэгэн хүн ажиллуулах бодлогын байр суурь ганц ч удаа баримталж байгаагүй. Манайд бүтээмжийн менежер гэж байхгүй. 75 мянган аж ахуйн нэгж татварын өртэй байна. 20 мянга гаруй аж ахуйн нэгжийн дансыг хаасан гэж байна. Монгол Улсын Засгийн газраас, Монголбанкнаас валютын нөөцийг 6 тэрбум ам.долларт хүрлээ гэдэг. Яг үнэндээ Монгол Улсын урсгал тэнцэл өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1 тэрбум гаруй ам.долларын алдагдалтай байгаа. Буурч байгаа. Цэвэр нөөц буурч байгаа. Хөгжлийн банкны 500 сая ам.доллар гэх мэтээр арилжааны банкууд янз бүрийн эх үүсвэрүүд нь нийлээд 2 тэрбум ам.долларыг зээл, өр, бонд хэлбэрээр л авчихсан байгаа. Ямарваа нэгэн Монгол Улсад гадаад худалдаа, урсгал зардал, дансны тэнцлээрээ ашигтай гараад Монгол Улсын валютын нөөц нэмэгдэж байгаа нэг ч зүйл байхгүй. Тэгэхээр эдийн засгийн макро үзүүлэлтүүд, төсөв татварын орлогууд чинь тасарч байна. Валютын нөөц чинь бодит байдлаараа цэвэр нөөц нь буурч байна. НДС, ЭМДС-ууд бүгд хоосорсон. Тэрбум тэрбумаар байтугай 100 саяар  ч зардал гаргах нөхцөл байдал энэ улс оронд байхгүй. Ийм байхад 40 сайдтай Засгийн газар ажиллах нь ээ.     

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21