Фото зургийг | mpa
Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлсэн талаараа УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэл хийлээ. Тэрээр: Өнөөдөр 21 аймаг 330 сум 198 суманд нийгмийн ажилтны ажлын байрны дутагдалтай байна. Хүний нөөцийн дутагдал маш их байна.
Монгол улсад 4000 орчим нийгмийн ажилтан ажиллаж байна. Мэргэжлийн хүний нөөцийн хувьд 17 их дээд сургууль 6600 гаруй нийгмийн ажилтан бэлтгэсэн хэдий ч 56.8 хувь нь мэргэжлийн салбартаа ажиллаж байна. Одоогоор мэргэжлийн стандартын дутагдал, тогтвортой санхүүжилт, тогтвортой байдал дутагдаад байна. 1997 онд МУБИС-ийн сургалтын төв, 2000 онд сургуулиудын төслүүд хэрэгжээд, НҮБ-ын хүүхдийн сангийн 2015-2020 оны сургалтаар 660 гаруй ажилтан бэлтгэгдэж, 2022 онд нийгмийн ажилтнуудыг чадваржуулсан. Нийгмийн ажилтан нь олон улсын байгууллагын дэмжлэгээр монголд нутагшсан мэргэжил байгаа. Өнөөдөр 21 аймаг 330 сум 198 суманд нийгмийн ажилтны ажлын байрны дутагдалтай байна. Хүний нөөцийн дутагдал маш их байна. Мэргэжлийн үйл ажиллагааг гардаж хийхийн тулд сургууль төгссөн байх, цалингийн асуудал харилцан адилгүй, карьер хөгжил тодорхой бус нийгмийн баталгаа тодорхой бус учраас нийгмийн ажилтнуудыг, үйлчилгээг сайжруулах хэрэгцээ гараад байна.
Олон улсад нийгмийн ажилтан, үйлчилгээ өөрийн гэсэн стандарттай байдаг. Зарим орон ахмад настнуудад чиглэсэн үйлчилгээтэй, хүүхдэд чиглэсэн үйлчилгээтэй байдаг. Монгол улсад хөгжсөн үйлчилгээ бол хүүхэд хамгааллын салбарыг илүү бэхжүүлэхийн тулд эхлүүлсэн түүхтэй. Хөгжилд чиглэсэн, чадваржуулах, хөдөлмөртэй болгоход чиглэсэн амин чухал үйлчилгээ дутагдалтай хэвээрээ л байгаа. Нийгмийн ажлын үйлчилгээг уламжлалт хандлагаар тус дэм, соёлын хандлагатай хамааруулж, идэвхгүй формат дээр байлгаад байгааг олон судалгаа нотолдог. Тиймээс УИХ-ын 24 гишүүн нийгмийн ажлын тухай анхдагч хуулийг санаачлан өргөн барьсан.
Тус хууль дээр салбар бүрд харилцан адилгүй байгаа нийгмийн ажлын мэргэжлийн үйл ажиллагааны тодорхойлолтуудыг ойлгомжтой болгох, салбар бүрд өөр өөрөөр хүргэгдээд байгаа өөр мэргэжлийн хүмүүс ажиллаад байгааг илүү мэргэжлийн болгох, шилжилтийн төлөвлөгөөг боловсруулах замаар нийгмийн хамгааллын халамжийн үйлчилгээний чанарыг сайжруулах, цалингийн зэрэглэлийн харилцан адилгүй байгааг мэргэжлийн холбоогоороо дамжуулан санал хүргүүлж, Засгийн Газартай ярилцдаг болох тогтолцоог сайжруулах талаар агуулгатай. Эдгээр асуудлыг шийдэхийн тулд бие даасан хууль боловсруулах хамгийн зөв шийдэл байна гэдгийг судалгаан дээр үндэслэж энэ хуулийн төслийг өргөн барьж байна. Уг хууль нь 7 бүлэг 49 зүйл заалттай хууль байгаа. Бид 6 удаагийн хэлэлцүүлэг хийсэн. Хуулийн судлаачдын багт нийгмийн ажилтан бэлтгэдэг их дээд сургуулийн багш нар, салбар салбарын мэргэжилтнүүд оролцсон.
Т.УНДРАХБАЯР








Улс төр








