Dark Light
Улс төр | 2025-12-22

О.ЦОГТГЭРЭЛ: 2026 ОНЫ ТӨСӨВТ ДЭД САЙДТАЙ ХОЛБООТОЙ ТӨСӨВ ТАВИГДААГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудал мэдээлэл хийлээ.

О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн ээлжит хурал болж өндөрлөлөө. АН-ын бүлгээс тавьж буй асуудал, дэд сайдын асуудал нь МАН-ын мөсөн уулын оройн асуудал. АН өнгөрсөн хугацаанд байнга төрөө цомхон болгоё, үр ашигтай бүтээмжтэй, иргэдийн оролцоо, хувийн хэвшил эдийн засагт гарна гэдгийг байнга хэлж байсан. Бүхий л зүйл дээр төсвөө таная, хасъя гэхээр бүрэн дүүрэн дэмжиж ажиллая гэдэг. Зарчмын байр суурь, цомхон төр,  төрийн өмчийг хувьчлах олон нийтийн болгох асуудал зөвхөн нэг илрэл нь дэд сайдын асуудал дээр гарч ирж байгаа юм.

АН-ын бүлгээс төрөө цомхотго, яамдын тоог цомхон болго, дэд сайдын томилгоог цуцал гэх шаардлагыг тавьсан. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол АН-ын зүгээс Засгийн газар, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барих болно. Сайд нар ачааллаа даахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.

2026 оны төсөвт дэд сайдтай холбоотой төсөв мөнгө тавигдаагүй. Дэд сайд гэх албан тушаалтан сайдыг орлож ажиллах гэж байгаа юм бол Монгол улсын Засгийн газрын тухай хуульд сайдыг орлох тухай асуудал байхгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21