Dark Light
Улс төр | 2025-12-22

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ МАН-ЫН БҮЛЭГТ ТАНИЛЦУУЛЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт татварын шинэчлэл хийхээр заасны дагуу Засгийн газар 2025 оны турш УИХ-ын Тамгын газар, худалдааны танхимуудтай хамтран улс орон даяар 13,000 гаруй иргэн, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан 150 удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж санал аваад байна.
Олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд ирүүлсэн 176 мянга гаруй санал болон олон улсын байгууллагуудын зөвлөмж, татварын өнөөгийн орчинд хийсэн дүн шинжилгээнд үндэслэн эдийн засаг, төсвийн нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж буй татварын багц хуулийн төслийг УИХ дахь Монгол ардын намын бүлэгт Сангийн яам танилцуулав.
Хуулийн төсөлд иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг зохистой хэмжээнд шаталсан хэлбэрээр бууруулах, бүх нийтээр шударга төлдөг татварын орчныг бүрдүүлэх, хариуцлагатай татвар төлөгчдийг дэмжих, татвар төлөгчийн дансыг бүрэн хаадаг зохицуулалтыг халж, татварын өр төлөх хугацааг хууль даган мөрдөлтийн түвшинтэй уялдуулан сунгах, гааль, татварын байгууллагын үйл ажиллагааг илүү зөвлөн туслах тогтолцоо руу шилжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг тусгасан.
Татварын багц хуулийн үр дүнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал 2.6 орчим их наяд төгрөгөөр буурахаар тооцсон ба дээрх арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22