Dark Light
Улс төр | 2025-12-23

ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИАР ААН, ИРГЭДИЙН 2.8 ИХ НАЯДЫН ТАТВАРЫГ ХӨНГӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Татварын багц хуульд багтдаг Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай (ХХОАТ), Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (НӨАТ), Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай (ААНОАТ) хуулиудад өөрчлөлт оруулахаар болжээ.

Энэхүү шинэчлэлийг МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжсэн байна. Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр мэдээлэл өгөхдөө, Монгол Улсад одоогоор 30 орчим төрлийн татвар үйлчилж байгаагаас 9–10 татварын параметрт бодит өөрчлөлт, мөн 20 орчим зохицуулалтын шинжтэй өөрчлөлт тусгагдаж байгааг онцоллоо.

Түүний хэлснээр, эдгээр өөрчлөлтийн үр дүнд 2.8 их наяд төгрөгийн татварын ачаалал иргэд, аж ахуйн нэгжүүд дээр үлдэх тооцоо гарсан байна. Тухайлбал, ХХОАТ-аас нэг их наяд орчим төгрөг чөлөөлөгдөж, иргэдийн бодит орлого нэмэгдэх юм.

Иргэдэд үзүүлэх бодит жишээгээр авч үзвэл, сард 1 сая төгрөгийн орлоготой иргэн өмнө нь 152 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол, шинэчлэл хэрэгжсэнээр 53 мянган төгрөг төлж, сард 99 мянган төгрөгийн хэмнэлт гарна.

Гэвч ХХОАТ нь орон нутгийн төсвийн гол орлогын эх үүсвэр тул ийнхүү татвар чөлөөлөгдвөл улсын төсвөөс орон нутагт олгох татаас нэмэгдэх шаардлага үүснэ. Үүнийг тооцвол улсын төсөвт үзүүлэх нийт нөлөө 2.8 их наядаар тогтохгүй, 4 их наяд төгрөгөөс давах боломжтойг Сангийн сайд онцолсон юм. Энэ ачаалал нь ирэх жилүүдийн төсөвт үе шаттайгаар шингэн тусна гэж тайлбарлалаа.

Мөн 2.8 их наяд төгрөгийн нөлөөлөлд НӨАТ, ХХОАТ, ААНОАТ бүгд багтаж байгааг тодотгож, нэг талдаа татварын орлого буурах ч нөгөө талдаа орон нутгийн санхүүжилтийг нөхөх шаардлага бий болно гэдгийг дурдсан байна.

Харин сүүлийн үед дэд сайд нарыг чөлөөлөх шаардлагыг АН болон иргэд тавьж эхэлсэнтэй холбоотойгоор энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцсэн эсэхийг тодруулахад, бүлгийн түвшинд бус, МАН-ын Удирдах зөвлөлөөр хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд хүрсэн байна.

Учир нь дэд сайд томилох, чөлөөлөх асуудал нь Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах тул УИХ дахь МАН-ын бүлэг дээр хэлэлцээгүй гэдгийг онцолжээ. Харин уг асуудлыг МАН-ын Удирдах зөвлөл дээр тал бүрээс нь ярьж, шийдвэрлэх нь зөв гэж үзсэн байна.

Эцэст нь, МАН-ын бүлгийн хуралдаанаар иргэд, аж ахуйн нэгжүүд болон сөрөг хүчнээс шаардаж буй эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах бодлогын асуудалд төвлөрч хэлэлцсэн бөгөөд Засгийн газар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хуулийн шинэчлэл, мөн төрийн өмчит компаниудыг нээлттэй компани болгон хувьчлах чиглэлтэй гурван томоохон хуулийн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөснөө танилцуулсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21