Dark Light
Улс төр | 2025-12-23

ХЭДХ: ОРОН НУТАГТ ХҮНИЙ ЭРХИЙН ЗӨРЧИЛ БАЙГААГ ТАЙЛАГНАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Хүний эрхийн дэд хорооны өнөөдөр /2025.12.23/-ийн хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.
 
1.Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Гамшгаас хамгаалах тухай хуулийн хүний эрхийн хэрэгжилтийн талаарх үнэлгээтэй танилцаж, орон нутгаас иргэд тайлан мэдээлэл хүргэлээ. Дорноговь аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Навчаа “Гурван аймгийн таван сумын иргэдээс хуулийн хүрээнд асуулгаар санал авахад орон нутагт хүний эрх зөрчиж байгаа асуудал их байгаа гэсэн судалгааны дүн гарчээ. Хатанбулаг  сумын татварын орлогоос 70 гаруй хувийг аймаг татаас гэж авч байгаа нь тухайн сум бие даан хөгжих боломжгүйд хүрч байна гэв. Төсөв хүрэлцээгүйгээс эрүүл, аюулгүй амьдрах нийгмийн баталгаа хангагдахгүй байгааг онцоллоо. 
Төрийн бүх шатны байгууллагууд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн тайланг тавьж байх нь зүйтэй гэсэн юм. 
 
2.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн   эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг сайжруулж, зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай санал, зөвлөмжийг хэлэлцлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн конвенц нь хүний эрхийг дараагийн түвшинд ахиулсан олон улсын  дэвшилт болж байгаа гэв. 
 
3.Хүний эрхийн дэд хорооны 2025 оны үйл ажиллагааны тайлан, 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21