Dark Light
Улс төр | 2025-12-25

Б.ПҮРЭВДОРЖ: ХУВЬЧЛАЛЫН 94 ХУВИЙГ МАН-ЫН ГИШҮҮД АВСАН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
УИХ-ын чуулган хуралдаж байна. 
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 1992-2000 он хүртэл нэлээд хувьчлал явагдсан. Энэ Хувьчлалаар ардчиллынхан хамаг юмыг нь авчихлаа гэдэг яриа маш их байдаг. Энэхүү хувьчлал яаж явагдсан тухай тодорхой жишээн дээр тайлбарлая. Ховд аймаг 16 сумтай. Бүх суманд нэгдэл, ахуй үйлчилгээ, худалдаа бэлтгэлийн анги байсан. Эдгээрийг тухайн үеийн нэгдлийн дарга, ахуйн үйлчилгээний дарга, худалдаа бэлтгэлийн газрын дарга байсан хүмүүс бүгдийг нь хувьчилж авсан. Дээрээс нь Ховд аймагт 40 үйлдвэр, аж ахуйн нэгж байсан. Түүнийг бүгдийг нь МАН-ын гишүүд авсан. Түүнээс хоёрхон хүн өөрөөр хэлбэл АН-ын Мурат, Бямбаа хоёр өөрсдийн ажиллаж байсан газраа авсан. Мөн Түвдэндорж, Мягмардорж нар эхлээд МАН-ын гишүүд байж байгаад сүүлд АН-д орж ирсэн хоёр нөхөр энэ хувьчлалаас авсан. Ингээд тооцоход нийт аж ахуйн нэгжийн 94 хувийг тухайн үеийн МАН-ын гишүүд байсан хүмүүс хувьчилж авсан түүхтэй. Тухайн үед Ховд аймагт 1200 орон сууц байсан. Үүнд дандаа тухайн үеийн дарга нар, МАН-ын гишүүд байсан. Жишээ нь, тухайн үед аймгийн Засаг дарга байсан Галбадрах, орлогч дарга байсан Хайдав нар гаалийн байрнаас байр аваад сүүлдээ тэндээсээ хөөгдсөн.  

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21