Dark Light
Улс төр | 2025-12-26

ЧУУЛГАН: ГАДААД ЗЭЭЛЛЭГИЙН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 26-ны баасан гарагт 10.00 цагаас “Их хуралдай” танхимд эхэлнэ.

Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал нарын гурван гишүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 17-нд өргөн мэдүүлсэн бөгөөд асуулт, хариултад 120 минут зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл-ийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. Уг төслийг УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн 2025 оны арванхоёрдугаар сарын 12-нд өргөн мэдүүлсэн бөгөөд мөн 120 минутын асуулт, хариулт явагдана.

Үүнээс гадна чуулганы хуралдаанаар:

  • УИХ-ын асуулгын цаг,

  • Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг хоёр хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай нийтийн өргөдөл-ийн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлт,

  • “Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын тогтоолын төсөл,

  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл (УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ),

  • “Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, гүйлгээ сангийн орлого, зарлагын 2025 оны гүйцэтгэл, 2026 оны төсвийн тухай” УИХ-ын тогтоолын төслийг тус тус хэлэлцэхээр товложээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21