Dark Light
Улс төр | 2026-01-05

Ж.БАТЗАНДАНГ БЭТ-ИЙН АЖЛААС ЧӨЛӨӨЛӨВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ж.Батзанданг Стратегийн ордуудын хэлэлцээрийн төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлжээ

Монгол Улсын Засгийн Газрын 2025 оны 2-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга асан Ж.Батзанданг Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилсон билээ.

Уг томилгоо нь Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар Сайд Лу.Гантөмөр нар ажиллаж байх үед хийгдсэн юм.

Төлөөлөгчийн албан тушаал нь өндөр цалинтай, өөрийн ажлын албатай, стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх үүрэгтэй томоохон албан тушаал гэж тодорхойлогддог.

Тэгвэл 2026 оны өмнөхөн Ж.Батзанданг уг албан тушаалаас нь чөлөөлсөн тухай мэдээлэл гарчээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07