Ирц нь бүрдсэн ч индэрт дуугараагүй 187 цаг
Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган нийт 40 удаа хуралдаж, 187 цаг 54 минут үргэлжилжээ. Чуулганы нэгдсэн хуралдааны албан ёсны тэмдэглэл, стенограмд үндэслэн үзвэл, парламентын нэг гишүүн нэг чуулганы турш дунджаар 10 удаа үг хэлж, асуулт асуух ёстой. Гэтэл энэ нормыг тэгээр хаасан гишүүд цөөнгүй байлаа.
Нэг ч удаа дуугараагүй гишүүд
Хаврын чуулганы турш нэг ч удаа үг хэлж, асуулт асуугаагүй дараах гишүүд бүртгэгдэв:
-
Н.Алтанхуяг
-
О.Амгаланбаатар
-
Х.Баттулга
-
М.Сарнай
-
Б.Тулга
-
С.Лүндэг
Засгийн газрын гишүүд
Дуугараагүй гишүүдийн дунд Засгийн газрын гишүүн буюу сайд нар цөөнгүй байна. Тэд нэгдсэн хуралдаанд асуулт асууж, байр сууриа илэрхийлэхээс илүүтэй хариуцлагын үүрэг давамгайлдаг ч сонгогчдын өмнө парламентын гишүүний үүргээ биелүүлсэн эсэх нь асуулт хэвээр байна.
Нэг ч удаа үг хэлээгүй Засгийн газрын гишүүд:
-
Б.Чойжилсүрэн
-
Н.Учрал
-
Б.Дэлгэрсайхан
-
Ж.Энхбаяр
1–3 асуулт асуусан Засгийн газрын гишүүд:
-
Б.Батцэцэг – 2 асуулт
-
Т.Доржханд – 1 асуулт
-
Л.Гантөмөр (ЗГ-ын гишүүн асан) – 1 асуулт
1–3 асуултаар “оролцсон” бусад гишүүд
Хаврын чуулганы хэдэн арван цагийн хуралдаанд 1–3 удаа асуултаар оролцсон гишүүд:
-
Х.Болормаа – 3 асуулт
-
З.Мэндсайхан – 3 асуулт
-
Р.Эрдэнэбүрэн – 3 асуулт
-
Ч.Ундрам – 1 асуулт (Хаврын чуулганд Засгийн газрын гишүүн байгаагүй, одоо гишүүн болсон)
Эдгээр гишүүдийн хувьд “оролцсон” гэж тэмдэглэгдсэн ч, төлөөллийн үүргээ бүрэн гүйцэтгэсэн эсэх нь эргэлзээтэй.
Харин парламентын индрийг хамгийн их ашигласан, идэвхтэй гишүүд:
-
П.Сайнзориг – 41 удаа үг хэлсэн
-
А.Ариунзаяа – 33 асуулт асуусан
-
С.Эрдэнэболд – 33 удаа үг хэлсэн
Ирц ≠ оролцоо
Парламент бол кноп дарах танхим биш. Сонгогчдын өмнөөс асуулт тавьж, маргалдаж, хариуцлага нэхэх индэр юм. Харин хаврын чуулганы статистикаас харахад зарим гишүүдийн хувьд энэ индэр чимээгүй бүс хэвээр үлджээ.
Нэг чуулганд гишүүн дунджаар 10 удаа үг хэлж, асуулт асуух ёстой байхад тоо тэгтэй дуусгасан төлөөлөгчид парламентын танхимд сууж байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр






