Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын дэд сайд Г.Дашням Шанхайд төвтэй Бүгд Найрамдах Хятад Ард Улсын томоохон авиа компаниудын нэг болох "Spring Airline"-ийн төлөөлөгчдийг 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа.
"Spring Airline" компани 2026 оноос Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа ба бэлтгэл ажлын хүрээнд үйл ажиллагаагаа танилцуулж, хамтран ажиллах санал тавилаа. Шанхай-Улаанбаатар-Шанхай шууд нислэг нээгдсэнээр БНХАУ болон бусад улсаас Монгол Улсад зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэх юм.
Тус компани нь 2025 оны байдлаар 134 онгоцоор дэлхийн 12 орон руу 50 чиглэлд нислэг үйлдэж байна. Мөн нислэг үйлдэхээс гадна аялал жуулчлалын тур оператор үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







