Өвөлжилт, хаваржилтын хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Төв аймгийн Засаг даргын тамгын газраас Баянжаргалан, Угтаалцайдам сумдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа.
Энэхүү арга хэмжээний хүрээнд аймгийн алслагдсан сум, багийн иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн шуурхай хүргэх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд автогрейдер болон бусад механизмын шинэчлэл нь зам засвар, тээвэрлэлтэд ихээхэн дэмжлэг үзүүлэх юм.
Автомашин, техник хэрэгслийн шинэчлэл нь орон нутгийн хөгжил, иргэдийн амар амгалан амьдрах орчинд чухал хувь нэмэр оруулж байна гэж Төв аймгийн удирдлагууд онцоллоо.
Б.АМАРТҮВШИН







Улс төр







