Dark Light
Улс төр | 2026-01-15

МАН Д.АМАРБАЯСГАЛАНГ ЯВУУЛЖ, АН Д.АМАРБАЯСГАЛАНГ ТОМИЛОВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Ардчилсан намын (АН) Үндсэн дүрэм Улсын дээд шүүхэд албан ёсоор бүртгэгдсэнтэй холбогдуулан намын дотоод бүтэц, удирдлагын түвшинд өөрчлөлт хийх шийдвэрүүд гарч эхэллээ.
 
Энэ хүрээнд АН-ын Улс төрийн зөвлөл өчигдөр хуралдаж, шинэчилсэн дүрмийг хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шинэ дүрмийн бүртгэлтэй уялдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгож, намын удирдлагын бүтцэд шилжилтийн зохицуулалт хийжээ.
 
Ингэснээр УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Д.Амарбаясгаланг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж эхэлсэн байна.
 
Сонирхолтой нь, яг 10 жилийн өмнө буюу 2016 онд Монгол Ардын Нам (МАН) мөн л Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргаараа сонгож байсан түүхтэй. Түүнээс хойш МАН тасралтгүй 10 жилийн хугацаанд парламентын үнэмлэхүй олонхийг бүрдүүлэн төрийн эрх барьж ирсэн билээ.
 
Ийнхүү улс төрийн тавцанд “Амарбаясгалан” гэх нэр дахин анхаарлын төвд орж, МАН Амарбаясгаланг “явуулж”, АН Амарбаясгаланг “томилсон” үйл явдал Монголын улс төрийн ээлжит сонин давхцлыг илтгэж байна. Энэ нь шинэ дүрэмтэйгээ золгож буй Ардчилсан намын хувьд дотоод зохион байгуулалтаа тогтворжуулах эхний алхам болж байгаа эсэх нь цаашдын үйл явцаар тодорхой болох юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07