Dark Light
Улс төр | 2026-01-26

ЕРӨНХИЙЛӨГЧ БЕЛАРУСИЙН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Д.Н.Гореликийг эх орондоо бүр мөсөн буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Беларусь Улсын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко 2024 онд төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад анх удаа  төрийн айлчлал хийсэн нь онцгой үр дүнтэй болсныг Ерөнхийлөгч онцоллоо.

Д.Н.Горелик Элчин сайдаар ажиллах хугацаанд нь бүх талаар дэмжиж, хамтран ажиллаж байсан Монголын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө өөрөөс шалтгаалах бүхнээ хийнэ гэлээ.

Ерөнхийлөгч найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх,  ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Элчин сайд Д.Н.Гореликийг “Найрамдал” медалиар шагналаа.

Д.Н.Горелик 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байсан.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс 1992 онд дипломат харилцаа тогтоосон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.01.29
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07