Ахмад настны эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих асуудал-шийдэл уулзалт хэлэлцүүлэгт оролцож, төрөөс ахмад настны талаар баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэл хийлээ.
Ахмад настны тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулан, ахмадын сан, ахмад настны эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой дүн шинжилгээ хийж, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулан шийдвэрлэхээр ажиллаж байгаа талаар тэрээр танилцууллаа.
Ахмадын тэтгэвэр, тэтгэмж, халамжийг инфляцтай уялдуулан нэмэгдүүлэх чиглэлээр 2026 оны улсын төсөвт 516,0 тэрбум төгрөгийг тусган хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл өгч, ахмадуудынхаа санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц шийдлийг хэлэлцэн, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Б.АМАРТҮВШИН








Улс төр








