Энэ сарын 27-ны баасан гарагт МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 10:00 цагаас эхэлнэ.
Хурлаар намын 105 жилийн ойн зохион байгуулалт болон цаг үеийн асуудлыг хэлэлцэнэ. Намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, Ерөнхий сайд Г.Занданшатар нар илтгэл тавихаар төлөвлөжээ.
МАН-ын Бага хурал нь намын бодлого, улс төрийн чухал шийдвэрүүдийг хэлэлцдэг гол бүтэц юм. Энэ удаагийн хурлаар нам доторх хүчний харьцаа, удирдлагын байр суурьтай холбоотой асуудлууд ч анхаарал татаж байна.
Тус намын Бага хурал 2025 оны байдлаар 597 гишүүнтэй болсон бөгөөд бодлогын 11 хороо байгуулан ажиллаж байгаа юм.
Б.АМАРТҮВШИН








Улс төр









