Dark Light
Улс төр | 2026-02-27

МАН-ЫН БАГА ХУРЛЫН САЛБАР ХУРАЛДААНУУД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж байна. Энэ удаагийн хуралдаан ихээхэн онцлогтой болж байгаа бөгөөд Удирдах зөвлөлийн дэргэд байгуулсан бодлогын 11 хороо тус бүрийн салбар хуралдааныг зохион байгуулж байгаа юм.
 
Энэ хэсэгт тухайн салбарын эрдэмтэн, судлаачдыг оролцуулсан өргөн хэмжээний хэлэлцүүлэг явуулж байгаа бөгөөд чиглүүлэгч, панелистууд асуулт, хариулт, санал шүүмжлэл өрнүүлж байна. Тэд бодлогын шийдлүүдийг гарган Бага хуралд танилцуулах юм.
 
Бодлогын хороодын нэрс, хорооны дарга:
1. “Гишүүн төвтэй нам 4-E стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл,
2. Боловсрол, шинжлэх ухааны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Галбадрах,
3. Дэд бүтэц, хөгжлийн төслүүдийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц,
4. Хот байгуулалтын бодлогын хорооны даргаар Ж.Алдаржавхлан,
5. Эдийн засаг, банк санхүүгийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин,
6. Төрийн бүтээмж, засаглалын шинэчлэлийн бодлогын хорооны даргаар Ц.Сандаг-Очир,
7. Хөдөөгийн хөгжлийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Идэрбат,
8. Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Саранчулуун,
9. Эрүүл мэндийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Д.Ганмаа,
10. Технологи, инновацийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Анар,
11. Хүний эрхийн бодлогын хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал нар ажиллаж байна.
Бодлогын хороодын салбар хуралдааны модератор, панелистуудыг танилцуулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22