“Эрчист Монгол” ХХК-ийн захирал Г.Амартүвшин ажлаа өгөхөөр болсон. Энэ талаараа тэрээр:
-Би 30 хоногийн өмнө өргөдлөө өгсөн. Гол шалтгаан нь ажил хийлгэхгүй юм байна. Манай нэр бүхий зарим сайд нар. Манай төрийн өмчийн хороо эрх мэдлээсээ салахгүй гэсэн тийм бодлоготой байгаа юм байна. Бид өнгөрсөн зургаан сарын хугацаанд нийт 35.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл төрийн өмчийн компаниудын ил тод байдал, санхүүгийн сахилга бат, зөв засаглал руу оруулахын төлөө нэлээд хичээлээ. Нэг талаас би төрийн өмчийн компаниудын реформыг ингэж эхлүүлэх нь зөв, үргэлжлүүлээд явах нь маш чухал гэж бодож байгаа. Улс төрийн шалтгаанаар өөр л замаар яваад байна л даа. Гол нь энэ улс төрчдийн нөлөөнөөс салах ёстой. Хамгийн гол реформ бол энэ. Тэгэхгүй бол сонгуулийн циклээр л явдаг, шинэ сайд дарга нар гарч ирэхээр нөгөө хүмүүсээ байршуулдаг, томилдог, бүх удирдлагын томилгоонд оролцдог ийм зүйлээс л салах хэрэгтэй. Тэгэхгүй бол ямар нэг реформ явахгүй.
Б.Чойжилсүрэн сайд, Төрийн өмчийн хорооны нөхдүүд. Манай зам тээврийн сайд Дэлгэрсайхан бол хамгийн их эрх мэдлээ алдсан сайд нарын нэг шүү дээ. МИАТ, Монгол төмөр зам зэрэг компаниудын удирдлага томилгоонд оролцох шаардлагатай. Өнгөрсөн жил Монгол түмний замын 2026 оны төсвийг ярилцах даа жишээ нь 7.5 тэрбум төгрөгийг хассан. Өвлийн улиралд шороон замыг устгах тийм зардал суулгасан байсан.
Ер нь төрийн өмчийн компаниудын ТУЗ-ийг хараат бус байлгах ёстой. ТУЗ-ийн гишүүдийн дийлэнх олонхыг гаднаас мэргэжлийн ТУЗ-ийн гишүүдийг томилох хэрэгтэй. Тэгж байж компаниудын засаглал цэвэр явна. Тэгэхгүй утсан хүүхэлдэйнүүдийг томилоод явахаар засаглал нь ер сайжрахгүй шүү дээ.
Ер нь шантраад л больж байна даа. Эхлээд бид ТУЗ-өөс нь л эхлэх ёстой.
Б.АМАРТҮВШИН








Улс төр








